• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ази-Европ түмний 11-р чуулган Улаанбаатарт эхлэв

CRI       (GMT+08:00) 2016-07-04 11:34:25

Ази-Европ түмний 11-р чуулган 7-р сарын 4-нд Улаанбаатар дахь Монгол улсын төрийн ордонд эхлэв. Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганыг нээж үг хэллээ. Тэрээр Ази-Европ түмний чуулганы 20 жилийн ойн үеэр энэ чуулган Монгол улсад болж байгаа нь онцлог юм гэж тэмдэглээд чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ.

 Энэ чуулган 3 хоног үргэлжлэх бөгөөд Ази-Европт оролцоот, шударга, эрх тэгш арга замыг эрэлхийлэх эв санааны нэгдлийг цогцлоох, Байгалийн нөөцийн шударга хуваарилалт, Үндэсний бүрэн эрх, Уур амьсгалын шударга ёс ба эрчим хүчний тогтолцоог өөрчлөх, Худалдаа ба хөрөнгө оруулалт, Энх тайвныг бэхжүүлэх зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг хийх юм байна.

\Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М.Цэцэн\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе