• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Харилцан ашигтай, хамт амжилтад хүрэхийг сайтар биелүүлнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-07-05 10:14:49

4-нд Ардын Их Хурлын Танхимд Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, Хятадад албан ёсны айлчлал хийж буй Грекийн ерөнхий сайд Алексис Чипрастай хэлэлцэв.



Ли Кэчян: Хятад Грекийн стратегийн бүх талын түншийн харилцааны хоёр дахь арван жилийн шинэ гараан дээр, Гректэй харилцан хүндэтгэн, эрх тэгшээр харилцаж, дээд давхаргын харилцаагаа эрчимжүүлж, улс төрийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлж, бодит хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Хятад Грекийн харилцааны агуулгыг улам баяжуулж, харилцан ашигтай хамт амжилтад хүрэхийг сайтар биелүүлэхэд бид бэлэн байна. Европын хөгжил өөрчлөлтийг Хятадын тал маш чухалчлан анхаардаг. Бид Европын интеграцын үйл явцыг хэлбэрэлтгүй дэмжиж, тогтвортойгоор хөгжин цэцэглэсэн Европын Холбоо талуудын ашиг сонирхолд нийцнэ хэмээн хэзээд үзэж, удалгүй болох Хятад, Европын Холбооны удирдагчдын уулзалт хоёр талын стратегийн бат бэх харилцан итгэлцэл, бодит хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, худалдаа хөрөнгө оруулалтын чөлөөтэй, дөхөм байдлыг хамт урагшлуулах зэрэг идэвхтэй мэдээлэл тараахыг хүсэж байна. Хятад Европын харилцааны хөгжилд Грек үргэлжлэн идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг сайшааж байна гэжээ.



Алексис Чипрас: Хятад бол Грекийн зовлон жаргалаа хамтатгасан сэтгэлийн найз, хамтын ажиллагааны үнэнч түнш юм. Грек эдийн засгийн хүндрэл бэрхшээлээ даван туулахад дэмжлэг үзүүлсэн Хятадын талд талархаж байна. Грек Хятад стратегийн боломжоо хөгжүүлж, хамтран ажиллах маш их орон зай бий. Харилцан итгэлцэл, хүндэтгэлийн үзэл санааны дагуу, олон салбарын хоёр талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд Грекийн тал бэлэн байна гэжээ.

Хоёр тал хамт сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцсон байна.



Хэлэлцээрийн дараа, хоёр тал эдийн засаг худалдаа, шинжлэх ухаан технологи, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахад хоёр орны ерөнхий сайд байлцав. Хоёр тал бас хамтарсан мэдэгдэл нийтлэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе