|
|
||
4-нд, Ардын Их Хурлын Танхимд Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, Грекийн ерөнхий сайд Алексис Чипрастай хамт Хятад Грекийн тэнгисийн хамтын ажиллагааны 2-р чуулга уулзалтад оролцож, үг хэлэв.
Ли Кэчян: Хоёр тал энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулж буйн зорилго гэвэл тэнгисийн энх тайван хамтын ажиллагаа, эесэг зохицонгуй хөгжлийг хамтдаа урагшлуулж, тэнгисийн энх тайваны үндэс суурийг хамт байгуулж, тэнгисийн эдийн засгийн үр дүнг хуваалцаж, тэнгисийн соёл боловсны солилцоог хамт урагшлуулахын төлөө юм. Хятад улс "НҮБ-ын тэнгисийн хуулийн конвенц"-ийг байгуулагч орны хувьд, "Конвенц"-ийн зорилтод зарчмыг хичээн хамгаалж, энх тайван хөгжлийн замаар хэлбэрэлтгүй замнаж, тэнгисийн ямарваа эзэрхэг эрхийг эсэргүүцэж, түүхийн бодит байдлыг хүндэтгэсний үндсэн дээр, олон улсын хуулийн дагуу талуудын шууд яриа хэлцлээр дамжин тэнгисийн зөрчил мөргөлдөөн, санал зөрөлдөөнийг зохицуулахаар хичээн зүтгэж, өөрийнхөө үзэл ухамсрыг бусдад хүчээр тулгахгүй. Түүнчлэн бид Хятадын зөв зохистой, хууль ёсны эрх ашгийг эрс хамгаална. Холбогдох оронтой хэлхээ холбоо, хамтын ажиллагаагаа үргэлжлэн эрчимжүүлж, тэнгисийн энх тайван, амар тайван байдлыг хамтдаа хамгаалахад Хятад улс бэлэн байна гэжээ.
Ли Кэчян: Piraeus гарамын хамтын ажиллагааны төсөл бол Хятад Грек хоёр орон эрх тэгшээр хамтран ажиллаж, харилцан ашигтайгаар амжилтад хүрсэн үлгэр жишээ юм. Хятадын аж ахуйн нэгжээс Грекийг дэмжин сайшаасан явдал юм. Энэ нь олон улс, бүс нутгийн энх тайван тогтвортой орчин болон хоёр орон олон жилийн хамтын ажиллагааны явцдаа хуримтлуулсан харилцан итгэлцэлд ашигтай юм. Бид худалдаа, хөрөнгө оруулалтын чөлөөтэй, дөхөм байдлыг хамтдаа урагшлуулж, Хятад Грек, Хятад Европын хамтын ажиллагааны улам сайн сайхан ирээдүйг зураглаж, эдийн засгаа хөгжүүлж, ардын амьжиргааг сайжруулж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх гэсэн хамтын хичээл зүтгэлийн идэвхтэй мэдээллийг уламжилж, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлд хувь нэмэр оруулах болно гэжээ.
Алексис Чипрас: Хятадын хөрөнгө оруулалтыг Грек дэмжиж байна. Хятад улстай хөгжлийн стратегиэ холбож, Piraeus гарамаар төлөөлүүлсэн олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Грек Хятадын харилцааны бүх талын хөгжлийг урагшлуулахад бэлэн байна гэжээ.
Энэ удаагийн чуулга уулзалтыг Худалдааг дэмжих нийгэмлэгээс голлон эрхлэж, Хятад Грек хоёр орны эдийн засаг, худалдааны салбарын 400 гаруй төлөөлөгч оролцсон байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |