|
|
||
Хятадын ерөнхий сайд Ли Кэчян 6-ны үдээс хойш АИХ-ын ордонд, Хятадад төрийн айлчлал хийж ирсэн Бүгд Найрамдах Конго Улсын ерөнхийлөгч Сассуг хүлээн авч уулзжээ.
Ли Кэчян, Хятад Конго хоёр орон бол найдвартай анд юм. Хоёр орон эрт үеэс эрх тэгшээр харилцаж ирсэн сайхан уламжлалтай. Өдгөө хоёр орны харилцааг бүх талын стратегийн түншийн харилцаа болгон өндөржүүллээ. Эрхэмсэг Сассу та ерөнхийлөгч болсны дараа гадаад оронд төрийн айлчлал хийхдээ юуны түрүүнд Хятад улсыг сонгосон явдалд баяртай байна гэжээ.
Сассу, Хятад улс бол Конгын хамтын ажиллагааны заавал байх ёстой түнш юм. Хоёр орон олон улсын үйл хэрэгт харилцан дэмжиж, найрсаг хамтын ажиллагааны харилцаа маань сайхан хөгжиж байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |