• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Хөх Мөрөн, Хуай Хэ голын үерээс сэргийлэх ажилтай танилцлаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-07-07 10:05:41

7-р сарын 5-6-нд ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Ань Хүй мужийн Фуян, Ху Нань мужийн Юай Ян, Ху Бэй Мужийн У Ханьд хүрэлцэн очиж, Хөх Мөрөн, Хуай Хэ голын урсгал дагуу үерээс сэргийлэх болон үерийн гамшигтай ажилтай танилцлаа.

Тэр хэлэхдээ, 7,8-р сар бол үеэрээ сэргийлэх зангилаагийн үе байж, үеэрээ сэргийлэх үерийн гамшигтай тэмцэх хүнд үүрэг ард нь байна. Аюулгүй байдлыг батлах ухамсраа эх эцэс сулруулалгүй, дээд доод урсгал дагуу нутгийнхан нэгдэлтэй хамтран ажиллаж, онцгой байдлын бэлтгэл ажлаа сайн хийж, үерийн гамшигтай тэмцэх ажилд санаачлагат байранд байх хэрэгтэй гэжээ.

У Хань хотод сүүлийн нэг долоо хоногт 600 миллиметрийн хур тунадас орж, Хөх Мөрөн, Хань Жян Мөрний усны төвшин түргэн өсөж, аюултай хэмжээнд хүрсэн байна. Үргэлжлэн аадар бороон бууснаас Хөх Мөрний хот доторх хашлага далангаар ус нэвчиж байна. Ли Кэчян газар дээр нь байдалтай танилцаж, гамшигтай тэмцэж байгаа ардын чөлөөлөх арми, зэвсэгт цагдаагийн офицер дайчид, усны ажил эрхэлсэн хүмүүс, бусад хүмүүстэй уулзаж байдлыг ойлгож, өөр бас эрсдэл байгаа эсэх талаар асууж лавлаж байлаа.

Ли Кэчян цохон тэмдэглэхдээ, энэ бол иргэд их хэмжээгээр төвлөрсөн газар юм. Та бүхний үүрэг хүнд байна. Хөх Мөрний хашлага далан өнгөрсөнтэй зэрэгцүүлбэл бат бэх болсон боловч сэрэмж алдаж болохгүй. Мянган газрын хашлага далан шоргоолжны үүрээс болж сэтэрнэ гэдэг. Хашлага далангаар ус нэвчиж байгаа нь бидэнд маш их сэрэмж өгч байна. Өдгөө үерээс сэргийлэх зангилаагийн үе болж байна. Далд эрсдэлийг арилгаж, хашлага даланг бэхэлж, ашигтай туршлагаа дүгнэн, ард олны амь насны аюулгүй байдлыг бүрэн баталгаажуулах хэрэгтэй гэжээ. /Баатар орчуулав/

  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе