• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Бан Ги Мун уулзалт хийв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-07-07 20:54:07

Хятад улсын дарга Ши Жиньпин өнөөдөр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунтай уулзав.

Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун 10 удаагаа Хятад улсад айлчилж буйг угтаж, түүний НҮБ-д ерөнхий нарийн бичгийн даргын тушаал үүрэглэсэн 10 жилийн хугацаандаа дэлхийн энх тайвныг хамгаалах, олон улсын хамтын нийгэмлэгийн тогтвортой хөгжлийг ахиулах, цаг уурын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авах зэрэг хүчин чармайлтыг өндрөөр үнэлж, Хятад улстай хамтран ажилласан хувь нэмрийг Ши Жиньпин дарга сайшаав. Хятад улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон, хамгийн том хөгжиж буй орны хувьд НҮБ-ыг эрс дэмжигч, оролцогч орны хувиар хамтран ажиллах болно гэлээ.

Бан Ги Мун, Хятад улс НҮБ-ын үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж, дэлхийн тогтвортой хөгжлийг ахиулж, цаг уурын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Ши Жиньпин дарга НҮБ-ын 70 жилийн ойн чуулга уулзалтын үеэр энхийг сахиулах ажиллагаа, хөгжиж буй орнуудын хамтын ажиллагааны талаар чухал үзэл баримтлал болон санаачилга дурдсан нь холбогдох салбарын олон улсын хамтын ажиллагаанд чухал нөлөө үзүүлсэн юм. Миний бие энэ оны 9-р сард болон G20-ийн удирдагчдын Ханжөүгийн чуулга уулзалтад оролцохыг хүсэж байна гэлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе