• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бээжин хотод Монгол наадам тэмдэглэв

CRI       (GMT+08:00) 2016-07-07 17:01:54

7 дугаар сарын 6-нд Бээжин хотын Керри зочид буудалд Монгол улсын ардын хувьсгалын яруу алдарт 95 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэх үйл ажиллагаа ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Баяр наадмын үйл ажиллагааг Монгол улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яамнаас зохион байгуулсан юм.

Керри зочид буудлын ёслолын танхимд баяр наадмын үйл ажиллагааг босоо хүлээн авалт хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд Монгол улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яамны ажилтнууд, Монгол улсаас БНХАУ-ын Бээжин, Хөх хот, Хонгконг, Хайлаар, Эрээн хотод суугаа консулын ажилтнууд, БНХАУ-ын ГХЯ, БХЯ зэрэг Монгол улсын элчин сайдын яамтай хамтын ажиллагаатай гадаад дотоодын олон байгууллагын зочин төлөөлөгч, оюутан сурагчдын төлөөлөл оролцсон юм.

Тус арга хэмжээг элчин сайд Ц.Сүхбаатар нээж хэлсэн үгэндээ, Хятад Монголын тал бүрийн стратегийн түншлэлийн харилцаа шинэ өндөр түвшин рүү ахиж байна гэж хэлсэн юм. Түүний дараа дуучид ая дуугаа өргөж, Монгол улсаас БНХАУ-д ажиллаж буй дипломатчид сэтгэлийн үгээ хэлж, дурсгалын зураг татуулж байлаа.

БНХАУ-д суугаа ЭСЯ-ны элчин зөвлөх Батцэцэг "Олон Улсын Радиогийн хамт олон манай ЭСЯ-наас зохион байгуулдаг бүхий л арга хэмжээнд байнга идэвхтэй оролцож, сурвалжилдагт юуны өмнө талархал илэрхийлье. Монголын үндэсний их баяр наадам бол монголчуудын хувьд маш чухал баяр. Өнөөдрийн арга хэмжээнд оролцсон, манай элчин сайдын яамтай хамтран ажилладаг гадаад дотоодын олон байгууллагын төлөөлөгчдөд талархснаа илэрхийлье. Дэлхий даяар амьдарч байгаа нийт монгол үндэстнүүддээ үндэсний их баяр наадмын халуун мэнд хүргэе.

До.Болдхуяг

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе