• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Фү Ин Их Британийн Хааны угсааны олон улсын асуудал судлалын газарт илтгэл тавьжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-07-07 09:26:08

БХАТИХ-ын Гадаад хэргийн зөвлөлийн эрхлэгч гишүүн, Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Үндэсний аюулгүйн стратегийн зөвлөх байгууллагын ахлагч мэргэжилтэн Фү Ин 7-р сарын 6-ны өдөр Их Британийн Хааны угсааны олон улсын асуудал судлалын газарт "Дэглэмийн алдагдал болон сэргээн босголт" гэсэн сэдвээр лекц уншиж, Ази Номхон далайн бүс нутгийн өнцгөөс олон улсын дэглэмийн тухай үзэл ойлголт, байр сууриа илэрхийлжээ.       

Тэрээр: Даян дэлхий өөрчлөгдсөөр байгаа гэдгийг бид Их Британи Европын Холбооноос тусгаарласнаас олж харж болно. Тэгвэл "Европын интегралчлал ухарч байна уу? Энэ нь олон улсын эрх нөлөөний төвлөрлийг арилгах хурдыг түргэсгэх үү?" гэж хүмүүс асууж магад. Хятад улс ерөөсөө дэлхий дахиныг нэгэн нэгдмэл цогцоор үзэж, өөрийн хамгийн том язгуур ашиг сонирхлоо дэлхийн тогтвортой хөгжилтэй холбож байдаг. Тиймээс Хятад улс үргэлжлэн Их Британитай хамтын ажиллагаагаа нягтруулах бөгөөд Европын интегралчлалыг хэлбэрэлтгүй дэмжих болно.

Өнөөгийн олон улсын дэглэмийг Америк байгуулсан, "Америкийн мэдэлд байгаа энх тайван" хэмээн Их Британи, тэрчлэн өрнөдийнхөн үзэж байна. Энэ бүхэн нь түүхэн учир шалтгаантай байж, өнгөрсөнд багагүй олон үүрэг гүйцэтгэж, Америк ч энэхүү явцад бага бус ашиг хүртсэн. Гэвч Америкаар удирдуулсан дэлхийн дэглэм нь ерөөс Хятад улсыг бүрмөсөн багтаан хүлээж аваагүй юм. Хэдийгээр Хятад улс өнгөрсөн 30 гаруй жилийн өөрчлөлт нээлтийн бодлогоор асар том амжилт тогтоосон боловч өрнөдийн улс орнуудтай тогтолцооны ялгаа зөрөөтэйгөөс болж, улс төрийн талаар өрнөдийнхөн урт хугацааны турш Хятад улсыг гадуурхаж, цэрэг арми, аюулгүйн салбарт Америкаар удирдуулсан нэгдэл холбоо ч Хятад улсын аюулгүйн ашиг сонирхлыг харгалзахгүй, тэрчлэн Ази Номхон далайн бүсэд Хятад улс аюулгүйн ихээхэн дарамт учирсаар ирсэн. Тиймээс энэхүү дэглэм нь багтаамжтай байх, нээлттэй байх талаар дутагдал, доголдолтой гэжээ.

Тэрээр бас Өнмөд Хятадын тэнгисийн маргаантай холбогдуулж хэлэхдээ, Америк бүс нутгийн стратегийн өрсөлдөөний өнцгөөс өмнөд тэнгис дэх маргааныг авч үзэхийг оролдож байна. Энэ нь Америкийн стратегийн соёл болон түүхтэй нь холбоотой. Америкийн давамгайлал нь тэнгис дээрх гол чухал газрыг эзэмшихэд тулгуурладаг бөгөөд бусад орны тэнгис дээрх үйл ажиллагаанд маш сэргэг бөгөөд эмзэг ханддаг. Тиймдээ ч Хятад улс өмнөд тэнгисийн арал олтриг дээрээ бүтээн байгуулалт хийхэд сандарч бачимдаж байгаа. Харин Хятад улсын хувьд, өмнөд тэнгисийн асуудлын гол цөм нь Нанша олтриг болон холбогдох усан хилийн бүрэн эрхийн асуудал болох юм. Өмнөд тэнгисийн усан хил дэх их олон арал олтриг бол аль эртнээсээ Хятад улсын дархан нутаг дэвсгэр гэдэгт Хятадын иргэд ямар ч эргэлзээгүй байдаг гэжээ.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе