• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Күньпэн" загварын Юнь-20 тээврийн онгоц бэлэн боллоо

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-07-07 16:04:06

6-нд Хятадын Агаарын Цэргийн нисэхийн хэлтэст "Күньпэн" загварын Юнь-20 тээврийн нисэх онгоцыг хүлээлгэн өгөх ёслол болов. Уг онгоцыг амжилттай зохион бүтээж, албан ёсоор армид хүлээлгэн өгснөөр, Хятадын агаарын стратегийн хүргэлтийн тоног төхөөрөмжийг бие даан хөгжүүлэх талаар чухал амжилт гаргасан байна. Тэгвэл энэ том оврын тээврийн онгоцод ямар давуу тал байна вэ ? Түүгээр армиа тоноглосноор, Хятадын Агаарийн армийн стратегийн хөгжлийн хэлбэрийн өөрчлөлтөд ямар ач холбогдолтой юм бол ?

"Күньпэн" загварын Юнь-20 тээврийн нисэх онгоц бол Хятад улс бие даан зохион бүтээсэн 200 тонны даацтай, олон хэрэглээтэй том оврын тээврийн онгоц юм. Энэ онгоц цаг агаарын ямар ч нөхцөлд хол зайд тээвэрлэх үүрэг гүйцэтгэх чадвартай. Энэхүү шинэ загварын тээврийн онгоцны албаны кодыг "Kunpeng" гэдэг. Хятадын домог ярианд Kunpeng гэдэг нь шидэт шувуу, хэмжээлэшгүй том, аугаа хүч чадалтай, олдошгүй ховор эрдэнэ гэгддэг. "Күньпэн" загварын Юнь-20 тээврийн нисэх онгоц яг мөнөөх аварга шувуутай адил ид шидтай ажээ.

Олны анхаарлыг татсан "Күньпэн" загварын Юнь-20 тээврийн нисэх онгоцны хувьд, өргөн олон интернет сүлжээ ашиглагчид түүнд "тарган охин" гэсэн нэр хайрласан юм. Хайр энхрийлэл шингэсэн энэ нэрийдлийн хувьд, "Күньпэн" загварын Юнь-20 тээврийн нисэх онгоцны ерөнхий инженер Тан Чанхун манай сурвалжлагчид баяр хөөртэйгөөр ярилцлага өгсөн юм.

Тан Чанхун хэлэхдээ, тээврийн нисэх онгоц нь тээвэрлэх хүчин чадлыг чухалчилдаг. Нэг нь багтаамжийн хэмжээ, даац их байхыг шаардана, нөгөө нь төвлөрүүлэн ачаалах хүчин чадал, тээвэрлэх хэмжээ харьцангуй өндөр материал байхыг бодолцдог. Ерөнхийд нь авч хэлбэл, Y-20 загварын нисэх онгоцны тээвэрлэх хүчин чадал нэлээд их, Bi Yier-76 нисэх онгоцноос 20 хувь том байдаг гэжээ.

Дээд зэрэглэлийн ачааллын хүчин чадлаас гадна, онгоцны цахилгааны систем зэрэг зангилаа техникийн салбар маш их дээшилсэн. Юнь-20 загварын нисэх онгоц бас маш ухаалаг. Хятадын агаарын цэргийн тээврийн онгоцны ахлах офицер Дү Баолинь хэлэхдээ,

Энэ онгоцыг нисгэсний дараа, бусад уламжлалт онгоцноос их ялгаатай. Хүний хөдлөл байдлыг хүртэл сайн мэддэг бөгөөд танд туслан ажлын ачааллыг хөнгөлж өгдөг. Хэрэв та буруу хийсэн бол тэр олон арга хэлбэрээр танд сануулга өгдөг гэжээ.  

Уламжлалт нисэх онгоцтой харьцуулбал, энэхүү Юнь-20 загварын нисэх онгоц маш ухаалаг. Уг төслийн ерөнхий инженер Тан Чанхун хэлэхдээ, урьдын том хэлбэрийн тээврийн онгоцны багийн гишүүн олон болохоор хамтран ажиллаж нислэгийн ажлаа дуусгадаг байсан. Өнөөгийн Юнь-20 нисэх онгоцыг наад захдаа хоёрхон хүн ажиллуулдаг болохоор ерөнхий хүчин чадал ихээр дээшилсэн гэжээ.

2007 онд Юнь-20 том оврын тээврийн онгоцны төслийг баталж, 2013 оны 1-р сард Хятадын агаарын цэрэг Юнь-20 онгоцыг амжилттай туршин нисгэж, өнөөдөр дахин бөөнөөр үйлдвэрлэж зэвсэгт тоноглолд хамруулах хүртэл ""Fat girl" -20 тээврийн онгоц шат дарайтай Хятадын агаарын цэргийн өөрөө үйлдвэрлэсэн стратегийн тээвэр тоноглолын шинэ амжилт гаргаж, Хятадын агаарын үйлдвэрлэх хүчин шинэ өндөрлөгт гарсныг харуулж байна. Хятадын агаарын цэргийн командлалын дээд сургуулийн профессор Ван Минзи хэлэхдээ:

"Энэ онгоцоор тоноглосны дараа Хятадын агаарын цэрэг олон улсын энхийг сахиулах, хүмүүнлэгийн тусламж, ялангуяа стратегийн ачаа тээврийн талаар стратегийн чанартай цэрэг армийн статус, үүргийг ихээр дээшлүүлнэ" гэв.

Юнь-20 тээврийн онгоцыг албан ёсоор тоноглосны дараа Хятад улс Орос Америкийн дараах 200 тонны хэмжээтэй стратегийн тээврийн онгоцыг бие даан үйлдвэрлэж, туршин нисгэж, бөөнөөр үйлдвэрлэх хүчин бүхий гурав дахь орон болжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе