• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Тал нутгийн авто машины аялал жуулчлалын соёлын наадам нээгдлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-07-08 11:19:03

ӨМӨЗО-ны аялал жуулчлалын газрын зохион явуулсан "Умардын хязгаар" тал нутгийн авто машины аялал жуулчлалын соёлын наадам буюу ӨМӨЗО-ны үндэстний онцлогтой зуны улирлын авто машины аялал арга хэмжээний нээлтийн ёслол Хөлөнбуйр хотод боллоо. Уг арга хэмжээ 7-р сарын 30 хүртэл үргэлжилнэ.
  
Уг соёлын наадамд Монгол үндэстний онцлогтой зуны автомашины аялал, авто машины наадам, тал нутгийн наадам зэрэг цуврал арга хэмжээг хамарчээ.


 
Танилцуулснаар, ӨМӨЗО-ны үндэстний онцлогтой зуны улирлын автомашины аяллын нийт урт 5000 км, Хөлөнбуйр хотоос гараа авч Алшаа аймагт аяллаа дуусгана. Автомашин аялал зүүнээс байруун тийш, тал хээр, элсэн цөл, гол мөрөн, уул нуруудыг туулж, Өвөр Монголын нийт нутаг дэвсгэрийг дайран өнгөрөх болохоор нэг удаагийн автомашины аялал, мөн Өвөр Монголын үндэстний түүх соёл үзэмжит цэгийг сонирхож аялал төдийгүй Өвөр Монголын бүх орны хэмжээнд явуулж буй аялал жуулчлалын чухал арга хэмжээ юм.
\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе