• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат баяр хүргэжээ

CRI       (GMT+08:00) 2016-07-09 21:28:22

7-р сарын 8-нд Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат баярын цахилгаан явуулж баяр хүргэжээ. Ли Кэчян баярын цахилгаандаа тэмдэглэхдээ, таны Монгол Улсын ерөнхий сайд болсныг сонслоо, би Хятадын засгийн газар, өөрийн нэрийн өмнөөс танд чин сэтгэлийн баяр хүргэж сайн сайхны ерөөл дэвшүүлж байна гэжээ.

Ли Кэчян хэлэхдээ, Хятад Монгол бол найрсаг хөрш. Одоо Хятад Монголын тал бүрийн стратегийн түншлэлийн харилцаа тогтвортой хөгжиж, олон салбарын бүтээлч хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч байна. Хятад Монголын харилцааг Хятадын тал дээд хэмжээнд чухалчлан үздэг юм. Би тантай нягт хэлхээ холбоо тогтоож, хоёр талын харилцааг тасралтгүй хөгжүүлэн, хоёр орон болон хоёр ард түмэнд нэн их буян эдлүүлэхэд бэлэн байна. Хэдэн өдрийн дараа би таны оронд айлчилж, Ази Европын тэргүүн нарын 11 дэх уулзалтад оролцох болно. Тухайн үед тантай уулзалт хийж, хоёр орны харилцаа, хамтаар сонирхож байгаа асуудлаар санал солилцохыг хүсэн хүлээж байна. Монголын ард түмэн таны засгийн газрын удирдлага дор улс орны бүтээн байгуулалтын төрөл бүрийн үйл хэрэгт нэн их амжилт гаргахыг чин сэтгэлээсээ ерөөж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе