• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян МУ-д айлчилж Ази-Европын тэргүүн нарын хуралд оролцоно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-07-11 16:57:12

МУ-ын ерөнхий сайд, ерөнхийлөгчийн урилгаар Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян энэ сарын 13-16-ны өдрүүдэд МУ-д албан ёсны айлчлал хийх бөгөөд тэнд болох Ази-Европын тэргүүн нарын 11-р хуралд оролцоно. Хятадын ГХЯ 11-нд тэмдэглэхдээ, ерөнхий сайд Ли Кэчянгийн айлчлал бол Хятадын ерөнхий сайдын 6 жилийн дараа МУ-д хийх айлчлал юм. Айлчлалын үеэр Хятад Монгол хоёр тал хамтын ажиллагааны олон баримт бичгүүдэд гарын үсэг зурах боломжтой байна. Үүнээс гадна, ерөнхий сайд Ли Кэчян бас Ази-Европын тэргүүн нарын хуралд шинэ байдалд Ази-Европын хамтын ажиллагааг дээшлүүлэх талаарх Хятадын талын хүсэл зорилтыг дэлгэрэнгүй танилцуулах болно.

Ерөнхий сйад Ли Кэчян айлчлалын үеэр МУ-ын ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай хэлэлцээ хийж хамтдаа сэтгүүлчидтэй уулзана. Ерөнхий сайд Ли Кэчян бас МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нартай уулзаж, Хятадаас Монголд туслан байгуулсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг ажиллуулах ёслол зэрэг арга хэмжээнүүдэд оролцоно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе