• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Монголын үндэсний их баяр наадамд баяр хүргэжээ

CRI       (GMT+08:00) 2016-07-11 09:14:35

7-р сарын 11-нд БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Монгол улсын үндэсний их баяр наадамдын 95 жилийн ойд тохиолдуулан Монгол Улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат баярын цахилгаан явуулж баяр хүргэжээ.

Ли Кэчян баярын цахилгаандаа тэмдэглэхдээ, Монгол улсын үндэсний их баяр наадамдын 95 жилийн ой тохиож байгаа үеэр би Хятадын засгийн газрын нэрийн өмнөөс, мөн хувиасаа танд болон танаар дамжуулж танай орны засгийн газар, ард түмэнд цогтой халуун баяр хүргэж, сайн сайхны ерөөл дэвшүүлж байна гэжээ.
Ли Кэчян: Сүүлийн жилүүдэд хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад Монголын иж бүрэн стратегийн түншийн харилцаа тал бүрээр гүнзгий хөгжлөө. Хоёр орны дээд давхаргын хэлхээ холбоо нягтарч, олон салбар дахь бүтээлч хамтын ажиллагаа үргэлжлэн гүнзгийрч, олон улс болон бүс нутгийн үйл хэрэгт сайн сайхан хэлхээ холбоотой байж ирлээ. Хятад Монголын харилцаа ихээхэн амжилтад хүрч байгаад Хятадын тал баяртай байна гэжээ.

Ли Кэчян: Хэдэн өдрийн дараа би Монгол улсад айлчилж, Ази Европын тэргүүн нарын 11 дэх уулзалтад оролцоно. Улаанбаатарт тантай уулзалт хийж, хоёр орны харилцаа, бүтээлч хамтын ажиллагааны талаар санал солилцож, Хятад Монголын тал бүрийн стратегийн түншийн харилцааг шинэ шатанд хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе