• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Цахиагийн Элбэгдоржид баярын цахилгаан илгээжээ

CRI       (GMT+08:00) 2016-07-11 09:16:17

7-р сарын 11-ний өдөр, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол улсын үндэсний их баяр наадамдын 95 жилийн ойд тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид баярын цахилгаан илгээжээ.

Ши Жиньпин баярын цахилгаандаа, Монгол улсын үндэсний их баяр наадамдын 95 жилийн ойд тохиолдуулан би Хятадын засгийн газар, ард түмэн, мөн хувиасаа танд болон танаар дамжуулж, Монголын засгийн газар, Монголын ард түмэнд цогтой халуун баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөж байна гэжээ.

Ши Жиньпин: Монголын засгийн газар, ард түмний хамтын хүчин чармайлтаар өдгөө Монголын эдийн засаг нийгэм хөгжиж, ардын амьдралын түвшин дээшилж байна. Би үүнд маш их баяртай байгаа гэжээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, Хятад Монгол хоёр орон бол найрсаг хөрш, иж бүрэн стратегийн түнш юм. Сүүлийн жилүүдэд, Хятад Монголын харилцаа хөгжиж байна. Өнгөрөгч сард Ташкентад тантай дахин уулзаж, хоёр орны харилцааны хөгжлийн тухай санал бодлоо солилцсон юм. Миний бие Хятад Монголын харилцааны хөгжлийг маш их хүндэтгэдэг бөгөөд тантай харилцаа холбоогоо эрчимжүүлж, хоёр орны харилцааг шинэ түвшинд ахиулж, хоёр орны ард түмэнд улам их үр өгөөж хүртээхэд бэлэн байна гэжээ.

Монгол улс цэцэглэн хөгжиж, ард түмэн нь аз жаргалтай байх болтугай. Таны эрүүл мэнд, ажил үйлс амжилттай байх болтугай.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе