• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНХАУ-тай найрсаг харилцаагаа хөгжүүлэх нь МУ-ын бүх салбарынхны нийтлэг ойлголт боллоо

CRI       (GMT+08:00) 2016-07-11 10:57:16

БНХАУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминтай Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М.Цэцэн, Жү Маньжүний хийсэн ярилцлагыг одоо та бүхэнд хүргье.

МУ-ын Ерөнхий сайдын урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян энэ 7-р сарын 13, 14-нд МУ-д албан ёсны айлчлал хийх бөгөөд 15, 16-ны өдрүүдэд АСЕМ-ын 11-р дээд хэмжээний уулзалтад оролцох гэж байна. Энэ айлчлалд МУ-ын олон нийт анхаарал хандуулж байна. БНХАУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминээс Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М.Цэцэн, Жү Маньжүн ярилцалга авсан юм. Элчин сайд Шин Хаймин Ерөнхий сайд Ли Кэчяны айлчллын талаар ярихпаа,

"Энэ бол Ерөнхий сайд Ли Кэчяны энэ оны анхны гадаад айлчлал, мөн Хятад Монгол хоёр орны харилцааны томоохон үйл хэрэг мөн. Энэ айлчлал Монгол улсын Засаг төрийн халаа сэлгээ хийж байгаа үед болж байгаагаараа онцлог, залгамж хөгжлийн айлчлал юм. Айлчлал улс төрийн салбарт чухал үр дүнд хүрч, хоёр орны хөгжлийн стратегийг уялдаа холбоотой болгох талаар чухал амжилтад хүрэх болно. Ажил хэрэгч хамтын ажиллагааны талаар, хоёр орон хоорондын том, дунд оврын төслүүдийг урагшуулах, хоёр орны худалдаа хамтын ажиллагаа, цаашлаад боловсрол, соёл, радио телевизийн салбарын хамтын ажиллагааны чухал чухал гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах болно. Энэ бүхэнд хоёр орны харилцааны хөгжлийг удирдан чиглүүлэх чухал ач холбогдолтой юм."
Өнгөрсөн он жилүүдэд Монгол улсын их хурлын сонгуулийн жилээр Хятадын тухай асуудал их яригдаж, хоёр орны харилцаанд хүндрэл бэрхшээл гардаг байсан. Энэ жилийн УИХ-ын сонгуулиар энэ асуудал үндсэндээ хөндөгдөөгүй, БНХАУ-тай найрсаг харилцаагаа хөгжүүлэх нь Монголын улс төрийн хүчнүүдийн нийтлэг ойлголт болсон байна. Нөхцөл байдал ингэж нааштай өөрчлөгдөж байгаа явдалд хоёр орны удирдах хүмүүсийн өндөр дээд хэмжээний харилцан айлчлал чухал үүрэг гүйцэтгэсэн гэж хэлэх ёстой. 2014 оны 8-р сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин гэргий Пэн Ли-Юаны хамт Монгол улсад айлчилж, хоёр орны харилцааг шинэ шатанд ахиулсан төдийгүй, Монголчуудад гүнээ таалагдаж, Хятадын талаарх үзэл бодлыг нь өөрчилж, найрсаг хөршийн сайхан сэтгэлийг тэдэнд ойлгуулж чадсанаар хоёр орны харилцааны шинэ үеийг нээсэн билээ. Элчин сайд Шин Хаймин хэлэхдээ,

"Хятад Монгол бол хөрш орон, хоёр орны харилцаа бол урт удаан жилийн харилцаа юм. Гэхдээ, өнөөгийн нөхцөл байдлыг 2014 оны 8-р сараас эхлэн ярих ёстой. Ши Жиньпин дарга Монгол улсад төрийн айлчлал хийж, хоёр орны харилцаа стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа болон шат ахив. Энэ айлчлалаар хоёр орны улс төрийн итгэлцэл, ажил хэрэгч хамтын ажиллагаа, хүмүнлэгийн харилцаа зэрэг гурван салбар маш их ахицтай болсон. Худалдааны талаар Монгол улсын гадаад худалдаанд Хятад Монголын худалдаа 62 хувийг эзэлж байгаа бөгөөд энэ бол 2015 оны тоо баримт юм. Хөрөнгө оруулалтын салбарт Монгол улс дахь гадаад хөрөнгө оруулалтад Хятад улс олон жилийн турш тэргүүлэх байраа хадгалсаар байна. Өнгөрсөн онд хоёр орны харилцан зочилсон хүн давхардсан тоогоор 1 сая 300 мянгад хүрсэн бөгөөд түүний нэг сая нь Монголчууд байлаа. Монгол улсын нийт хүн ам гурван сая гээд бод доо. Тэд Хятадад аялан жуулчилж, худалдаа бизнес хийж, эмчилгээ хийлгэж, сурч боловсорч байна. Харин Монголд зочилсон Хятадын хүний тоо харьцангуй цөөн, нийт 300 мянга орчим байгаа нь өсөн нэмэгдэх орон зай байна гэсэн үг юм. Ерөнхийдөө Хятад Монголын харилцаа сайн байгаа, цаашдын нөөц боломж ч их байгаа."
"Цаашдын нөөц боломж" гэдэг талаар энэ сайхан Монгол оронд Хятад хүмүүсийг олноор ирүүлэх тухай Элчин сайд санааширч байлаа.

"Өнгөрсөн онд Хятадын 130 сая иргэн гадаад орнуудад зочилсон. Гэвч Монгол улсад ердөө 300 мянган хүн ирсэн нь маш бага үзүүлэлт юм. Монгол орны зуны улирал маш сайхан, хөвөө хязгааргүй өргөн уудам тал нутагтай. Харин өвөлдөө цас мөсөнд хучигдаж, мөн л маш өвөрмөц сонин байдаг. Хятад иргэдийг Монгол улсад аялал жуулчлал хийлгэх талаар орон зай их байна. Одоо хятад жуулчид Монголд ирэхэд виз авч байна. Визийг хялбарчилж, Хятадын улам олон жуулчдыг Монголд ирүүлэх асуудлыг хоёр тал судалж байна" гэжээ.

"Хятад улс 'нэг бүс нэг зам'-ын бодлого дэвшүүлсэн, ялангуяа'торгоны зам'-ын эдийн засгийн бүс байгуулах стратегитэй Монгол улс шууд уялдаа холбоотой, үр ашигтай хамтран ажиллаж болно. Монголын тал 'талын зам' бодлого дэвшүүлсэн. Энэ хоёр замыг холбож, хоёр орны хөгжлийн стратегийг сайтар холбож болно. Хятадын эдийн засгийн хөгжлийн дагуу олон улсын нэр хүнд, хүчин чадал өсөн нэмэгдсэн. Хятадын хөгжлийн бодлоготой уялдаа холбоотой ажиллаж, Хятадын хөгжлийн эрч хүчийг ашиглан Монголын эдийн засаг, нийгэм, хүмүүнлэгийн зэрэг бүх салбарын хөгжлийг түргэтгэх нь Монголын улс төрийн намууд болон олон нийтийн нийтлэг ойлголт юм. Манай хоёр орон харилцан бие биеэ чухалчилж байна. Энэ бол хоорондын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх нааштай үндэс суурь мөн."

7-р сарын 11-ний өдөр бол МУ-ын үндэсний их баяр наадам. Түүний дараа АСЕМ-ын 11-р чуулганыг МУ зохион байгуулна. Дэлхийн 53 орны удирдагчид, засгийн газрын төлөөлөл Улаанбаатарт хуран цугларах гэж байна. Энэ бол Монгол улсын хувьд маш том үйл хэрэг юм. Үүнд Элчин сайд Шин Хаймин чин сэтгэлийн ерөөл дэвшүүлэв.

Одоо Монгол улсын үндэсний их баяр болж, эрийн гурван наадам зохион байгуулах гэж байна. Монголчуудын энэ их баяр цэнгэлийг найрсаг хөршийн хувьд бид баяртайгаар хуваалцаж байна. Наадам дуусангуут АСЕМ болно. АСЕМ-ын хувьд МУ-ын талд Хятадын тал эд материал, техник, зохион байгуулах ажлын талаар харамгүй туслалцаа үзүүлсэн. Баяр наадам болон АСЕМ-д бид амжилт хүсэж, үүгээр дамжуулан олон улсад Монгол улсын нэр хүндийг дээшлүүлж, Хятад Монгол хоёр ард түмний найрамдлыг нэмэгдүүлэхийг хүсэж байна."

\Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М.Цэцэн, Жү Миньжүнь \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе