• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Монголын харилцааг өндрөөр үнэлжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-07-12 17:37:08

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян МУ-д албан ёсны айлчлал хийж, Ази-Европын тэргүүн нарын 11-р бага хуралд оролцох гэж байгаа үеэр, БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин "Торгоны зам болон талын замыг холбож, сайн сайхан ирээдүйг хамтаар угтъя" гарчигтай өгүүлэл нийтэлж, Хятад Монгол хоёр орны харилцааг өндрөөр үнэллээ.

7-р сард МУ-ын хувьд хамгийн үзэмж төгс цаг улирал байж, энэ үеэр Монголд үндэсний их баяр наадам болж, морь уралдах, сур харвах, бөх барилдах зэрэг эрийн гурван наадмаараа зон олныхоо сэтгэлийг баясгадаг. Улаанбаатарын энэ зун бүр ч илүү баяр ёслолын уур амьсгалаар бялхаж байна. МУ-ын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат нарын урилгаар Хятадын ерөнхий сайд Ли Кэчян МУ-д албан ёсны айлчлал хийж, Ази-Европын тэргүүн нарын 11-р бага хуралд оролцох гэж байна. Энэ бол Хятад улсын ерөнхий сайд 6 жил алгасаад МУ-д айлчлах гэж байгаа гэдгээрээ онцлог байж, энэхүү айлчлал нь хоёр орны харилцааны шинэ хуудсыг сөхөж, олон салбарын найрсаг хамтын ажиллагаанд шинэ эрч хүч сэлбэх төдийгүй, Ази Европын чуулганыг эрчтэй урагшлуулах болно.

Хятад Монгол эх газраараа хилийн шугам хамгийн урт хөрш орон юм. 2014 онд Ши Жиньпин дарга Монгол улсад айлчилсан үеэр Хятад Монгол хоёр орон стратегийн бүх талын түншийн харилцаа тогтоосон нь Монгол улсын гадаад харилцааны хамгийн өндөр байр суурь юм. Ойрын жилүүдэд хоёр орны харилцаа нь улс төрийн итгэлцэл, эдийн засгийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн салбарын солилцоо гэх гурван хүчний түлхцээр ажнаа хүлэг өргөн талаар мэт хурдтай хөгжиж байна. Хоёр орны удирдагчид өндөр давтамжтай уулзаж, Хятад улс олон жил дараалан Монгол улсын худалдааны хамгийн том түнш, хөрөнгө оруулалтын эх үүсвэр орны байр сууриа хадгалж, жил тутамд Монгол улсаас Хятадад жуулчилж буй хүний тоо нийт хүн амын гуравны нэг хувийг эзэлж байна. Хоёр орны олон салбарын харилцаа хамтын ажиллагааны утга агуулга өргөжиж, хөгжлийн чухал шатандаа орсон. Хятад Монголын хууль тогтоох байгууллага хоорондын тогтсон хугацааны харилцааны механизм, гадаад харилцааны байгууллага хоорондын стратегийн хэлэлцээ, засгийн газар хоорондын эдийн засаг худалдаа технологийн нэгдсэн комисс, уул уурхай эрчим хүч, дэд бүтцээр холбогдох хамтын ажиллагааны комисс, батлан хамгаалахын болон аюулгүй байдлын зөвлөгөө болон залуучууд, хэвлэл мэдээллийн харилцааны механизм тогтвортой хөгжиж, хоёр талын харилцааг бүх талаар тасралтгүй дээшлүүлж байна. Хятад Монголын хамтын ажиллагаа гүнзгийрч, хоёр орны хөгжлийн стратегийг холбохоос эхлэн Хятад Монгол Оросын эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалтад хамтран оролцож байна. Монгол улсын уул уурхайн бүтээгдэхүүн, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг Хятадад экспортлохоос эхлэн хоёр орны цахилгаан эрчим хүч зэрэг үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа явуулж байна. Хоёр орны цэргийн хамтарсан сургуулилтаас эхлэн харилцан боловсон хүчний харилцаа, соёлын солилцоо хийж байна. Монгол улс далай гарах гарцын асуудлаар Хятад улстай хамтран ажиллаж, Хятад Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, чөлөөт худалдааны бүсийн бүтээн байгуулалтаар хамтран ажиллаж байна.

4710 км-ын хилийн шугам хоёр орны энх тайван найрамдлын холбоос, хамтын хөгжлийн гүүр, харилцан суралцаж туршлага солилцох индэр болж, Хятад Монгол хоёр орны найрамдал хоёр орны ард түмний сэтгэлд гүн хоногшсон юм. Ерөнхий сайд Ли Кэчянгийн тус айлчлал Хятад Монголын харилцааны хөгжлийн чухал боломж, цаг үед тохиож байна. Энэ айлчлал ерөнхий сайд Ли Кэчянгийн 2016 оны анхны айлчлал төдийгүй, Монголын улсын их хурлын шинэ гишүүд гадаадын удирдагчдыг анх хүлээн авч уулзах бөгөөд Ази, Европын дээд хэмжээний уулзалтын 20 жилийн ойд тохиож байгаагаараа онцлог юм. Өдгөө Хятад Монгол хоёр орон торгоны замын эдийн засгийн бүсийн санаачилгыг талын зам санаачилгатай уялдуулах, үйлдвэрлэлийн чадавхын хамтын ажиллагааг ахиулах, харилцан ашигтай хамтаар ашиг хүртэж, хамтын хөгжлийг биелүүлэх талаар хичээн ажиллаж байна. Бид уул уурхайн нөөц баялаг, дэд бүтэц зэрэг уламжлалт салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ шинийг бүтээх, эвсэг зохицонгуй, ногоон, нээлттэй, ашгаа хамтаар хуваалцах үзэл баримтлалын дагуу хамтын ажиллагааны орон зайгаа улмаар тэлэх ёстой. Ерөнхий сайд Ли Кэчянгийн айлчлал Хятад Монгол хоёр орны хойшдын хэсэг хугацааны хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, суурийг тавих юм.

Сайн хөрш, сайн анд болсны хувьд, Ази, Европын дээд хэмжээний уулзалтыг Монгол улс гүйцэтгэн хийхэд нь Хятад улс дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн юм. Ерөнхий сайд Ли Кэчян Ази, Европын тэргүүн нарын энэ уулзалтад оролцож байгаа нь Монгол дахь хамгийн их улс төрийн дэмжлэг болох бөгөөд Хятад Монголын харилцааны өндөр төвшнийг харуулж байна. Ази, Европын энэ дээд хэмжээний уулзалт нь "Ази, Европын харилцаа 20 жил, дэд бүтцээр ирээдүйг холбох" уриан дор болж, уулзалтад оролцох төлөөлөгчдийн зэрэглэл өндөр, хүн олон, олон орны удирдагчид маш олон чухал сэдвээр санал бодлоо гүнзгий солилцох болно. Хятадын тал бас Ази, Европын энх тайван хамтын ажиллагаа болон хамтын хөгжлийг улмаар ахиулах тухай Хятадын санал бодлыг илэрхийлж, Хятадын төслийг дэвшүүлж, Ази, Европын ард түмэнд аз жаргал авчрах болно.

Ерөнхий сайд Ли Кэчяны энэ удааны айлчлал нь элбэг баялаг үр дүнд хүрч, Хятад Монголын харилцааг өндөр төвшинд ахиулах бөгөөд Ази, Европын дээд хэмжээний уулзалтыг зөв чиглэлд хөтлөхийн төлөө чухал хувь нэмэр оруулж, Хятад Монголын харилцааны түүхэнд бичигдэх чухал айлчлал болох юм гэдэгт би итгэл дүүрэн байна гэж элчин сайд Шин Хаймин тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе