|
|
||
11-нд, Ерөнхий сайд Ли Кэчян Төрийн зөвлөлийн ажлын хурлыг даргалж, эдийн засгийн байдалд шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоо хийх, ажлаа дорвитой ахиулах асуудлаар эрдэмтэн мэргэжилтэн, аж ахуйн нэгжийн эздийн санал санаачилгыг сонссон юм.
Ли Кэчян: Эдийн засгийн ажлаа дорвитой ахиулахад шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоо хийх хэрэгтэй. Он гарснаас нааш, дотоод гадаад орчинд хүндрэл бэрхшээл олширч, өрсөлдөөн сорилт ноцтой болсон зэрэг байдалд чиглүүлэн, үр ашигтай макро бодлого хэрэгжүүлсний ачаар эдийн засгийн өсөлт үндсэндээ тогтвортой, төсөөлсөн хэмжээнд байж, бүтэц нь сайжирч байна. Харин одоогийн будлиантай байдлыг гүнзгий судлан, дэлхийн эдийн засаг болон зах зээлийн эрэлт хэрэгцээ сулхан байгаа, олон улсын орчин ахуйд тогтворгүй хүчин зүй шинээр нэмэгдсээр байгаагийн улмаас цаашдын нөлөө бэрхшээлийг төсөөлөхийн аргагүй гэдгийг анхааралдаа авах хэрэгтэй байна. Дотоодын орон нутгийн болон салбарын байдал өөр өөрийн чиглэлээр хөгжиж байгаа тул гүн давхаргын зөрчлийг арилгахад цаг явц болон асар их хүчин чармайлт хэрэгтэй байна. Өдгөө салбаруудын уналт үргэлжилж, төрөл бүрийн байгалийн гамшиг олширч байгаа нь ч эдийн засгийн эргэлт болон иргэдийн амьдралд чамгүй нөлөөлөл болж байна. Энэ бүхнийг зохицуулахад итгэл, хүчээ эрчлэн, макро бодлогыг тогтвортой хэрэгжүүлж, төрөл бүрийн тохируулалтыг үр ашигтай үргэлжлүүлэн, янз бүрийн эрсдэлийг арилгаж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг батлах хэрэгтэй гэжээ.
\Ц\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |