• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ерөнхий сайд Ли Кэчянгийн нийтлэл Монголын олон нийтийн анхаарлыг татаж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-07-13 18:42:58
ХОУР-ын сэтгүүлч Дүүрэнжаргалын мэдэлснээр, 7-р сарын 13-нд Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз, News.mn Веб Сайт зэрэг Монголын гол хэвлэлд ерөнхий сайд Ли Кэчян Монгол-Хятадын харилцааны талаар "Улам ойр дотнын сайн хөрш, сайн түнш болцгооё" сэдэвт нийтлэл өгч нийтлүүлсэн юм. Энэхүү нийтлэлийг Монголын олон салбарын зүтгэлтэн нар нааштай үнэлцгээж байна.
  
Монгол улсын хятад хэлний багш Лунза хэлэхдээ, ерөнхий сайд Ли Кэчянгийн нийтлэл олон талыг хамарсан, Хятад Монголын харилцааны ойлголцлын талаар надад маш гүн сэтгэл төрүүлсэн, ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал Монгол улсын "Талын зам" хийгээд Хятадын "Нэг бүс нэг зам" үндэсний стратегийг харилцан холбож, Монголын эдийн засгийн хөгжилд шинэ хүчин сэлбэхийг хүсэж байна гэжээ.
 
Монгол улсын сэтгүүлч Цэцэг хэлэхдээ, Ши Жиньпин дарга 2014 онд Монгол улсад айлчилснаас хойш, хоёр орны соёл, хэвлэл мэдээлэл хоорондын солилцоо улмаар эрчимжиж ирлээ. "Бээжин хотын залуус" олон ангит киног Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизээр нэвтрүүлснээс хойш Монголын маш олон иргэдийн таашаалыг хүлээж, тэд нарт орон үеийн Хятад улсыг ойлгох боломжийг олгож байна. Эдүгээ, жил бүр Монголын маш олон сэтгүүлч Хятадад хүрч сурвалжилга хийх, суралцах боломжтой болжээ. Сэтгүүлч хүний хувиар Ли Кэчян ерөнхий сайдын айлчлал хоёр орны хэвлэл мэдээлэл хоорондын солилцоог цаашид ахиулахыг хүсэж байна гэжээ.
Монгол Хятадын найрамдалт харилцаа жил ирэх бүр өргөжин тэлж байна. АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын хүрээнд Хятад улсын Ерөнхий сайд манай улсад айлчилж байгаа нь хоёр орны эдийн засаг, гадаад худалдаа төдийгүй бүхий л салбарт шинэчлэл авчирч, цаашдын хөгжлийг шинэ түвшинд хүргэнэ гэж бодож байна. Монголын Залуучуудын Холбоонд ажилладаг хүний хувьд хоёр орны залуучуудын байгууллага сүүлийн жилүүдэд ойр дотно хамтран ажиллах болсон нь Монгол, Хятадын залуучуудын хувьд хамтдаа хөгжих чухал алхам болсон билээ гэж Монголын Залуучуудын Холбооны Гадаад харилцааны мэргэжилтэн О. Туяацэцэг хэллээ. \Ренчинсоо\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе