• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Монгол улсад айлчилж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-07-13 20:48:58

Синьхуа Агентлагийн мэдээ: Орон нутгийн цагаар 7-р сарын 13-ны үдээс хойш Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчянгийн тусгай нисэх онгоц Улаанбаатарт хүрэлцэн очсоноор, Монголд хийх албан ёсны айлчлалаа эхлүүлсэн юм. Ли Кэчян ерөнхий сайд мөн Улаанбаатар хотод болох Ази, Европын тэргүүн нарын 11-р бага хуралд оролцоно.

Монголын Гадаад харилцааны сайд Пүрэвсүрэн нар нисэх онгоцны буудалд угтан авчээ. Уламжлалт үндэстний хувцсаа өмссөн Монголын охид хүүхэд самбай хадаг саалийн архиа өргөж, хүндэт харуул улаан хивсний хоёр талаар эгнэж, Ли Кэчян ерөнхий сайдад хүндэтгэл үзүүллээ. Хятадаас Монгол улсад суугаа элчин сайд Шин Хаймин нар онгоцны буудалд хүрэлцэн очиж угтан авчээ.

Ли Кэчян: Хятад, Монгол хоёр орон бол сайн хөрш, сайн найз, сайн түнш юм. Хоёр орны хэлхээ холбоо эрчимжиж, хамтын ажиллагаа улам бэхжиж байна. Энэ удаагийн айлчлалаараа Монголын талын удирдагчидтай хоёр орны шинэ эриний найрамдал, хамтын ажиллагаа, хөгжлийн их талыг хамтаар авч хэлэлцэхийг хүсэж байна. Хятадын тал урьдын адилаар Монголын талтай хамтран ажиллаж, хоёр талын хөгжлийн стратегийн холбоосыг ахиулж, олон салбарын хамтын ажиллагаа, солилцоог өргөтгөн, Хятад Монголын хамтын цэцэглэл хөгжлийн шинэ хуудсыг хамтаар бичиглэхэд бэлэн байна гэж онцоллоо.

Ли Кэчян: Ази Европын хамтын ажиллагааг Хятад улс чухалчилдаг бөгөөд Монголын тал Ази, Европын тэргүүн нарын 11-р бага хурлыг зохион явуулж буйг нааштай дэмжиж байна. Түүнчлэн талуудын хамт уг хурал бүрэн дүүрэн амжилтад хүрэхийг ахиулж, Ази Европын энх тайван хамтын ажиллагаа, хамтын хөгжлийг урагшлуулахын тулд идэвтэй хүчин зүтгэхэд бэлэн байна гэж тэмдэглэжээ.

Айлчлалын хугацаандаа, Ли Кэчян ерөнхий сайд Ж. Эрдэнэбаттай хэлэлцээ хийж, ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, УИХ-ын дарга Миегомбын Энхболд нартай тус тус уулзаж, түүнчлэн хоёр талын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд байлцах юм байна. Ерөнхий сайд Ли Кэчян бас Ази Европын тэргүүн нарын бага хуралд оролцож байгаа улс орнуудын удирдах хүмүүстэй улзаж, Хятад болон холбогдох орнуудын харилцааны хөгжлийг ахиулах болно. \Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе