|
|
||
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 14-нд Улаанбаатар хот дахь Төрийн ордонд Монгол улсын ерөнхий сайд Ж. Эрдэнэбаттай хэлэлцээ хийлээ.
Ли Кэчян: Хятад, Монгол хоёр орон сайн хөрш, сайн найз, сайн түнш билээ. Хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хөгжил сайн чиг хандлагатай байна. Хоёр тал харилцан нөгөө талынхаа аминч чухал ашиг тус болон том чухал анхаарал сонирхлыг хүндэтгэн үзэж, Хятадын тал Монгол улсын бүрэн эрх, тусгаар тогтнол болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн, Монголын ард түмний өөрсдийн сонгосон хөгжлийн замналыг хүндэтгэж, түүнчлэн Монголын талын баримтлан хэрэгжүүлж байгаа Нэг Хятад улсын бодлогыг сайшааж байна. Цаашид Монгол улсын шинэ засгийн газрын хамт, хоорондын улс төрийн итгэлцлээ үргэлжлүүлэн ахиулж, дээд зиндааны харилцаагаа хадгалан, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа бүх талаар гүнзгийрүүлж, хоёр орны ард түмэнд илүү их ашиг тус бүтээхэд таатай байна гэв.
Ли Кэчян, Хятад, Монголын эдийн засаг ихээхэн харилцан нөхөх талтай. Хоёр орны хамтын ажиллагааг улам ч гүнзгийрүүлэх шинэ боломж тавигдаж байна. "Торгоны замын эдийн засгийн бүс" санаачилга болон Монголын талын "Талын зам" хөгжлийн стратегийг сайтар уялдуулан холбож, хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээрийн тухай хамтарсан судалгааг эртхэн эхлүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Хөдөө, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах, орон сууц, дэд бүтцийн барилга байгуулалтын зэрэг салбарт хамтын ажиллагааны шинэ онцлог талыг бүтээж, шинэ ахиц гаргаж, банк санхүүгийн хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэн, валютын солилцооны цар хүрээгээ өргөтгөн, хүмүүнлэгийн харилцаа солилцоогоо нягтшуулан, хоёр орны ард түмний ойлголцол, найрамдал нөхөрлөлийг урагшлуулахад бэлэн байна гэжээ.
Ж. Эрдэнэбат: Урт удаан хугацааны туршид Монголын эдийн засаг, нийгмийн хөгжилд олгосон Хятадын талын туслалцаа дэмжлэгт Монголын тал талархаж байна. Монгол улсын шинэ засгийн газар Монгол, Хятадын уламжлалт найрсаг харилцааг хадгалан, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэн хөгжүүлэхийн тулд хичээн зүтгэх болно. Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа бол хоёр орны харилцааны чухал тулгуурын нэг. Хоёр орны хөгжлийн стратегийг уялдуулан холбохоор боломж завшаан болгож, хоёр орны хөдөө, мал аж ахуй, уурхай ашигт малтмал, дэд бүтцийн бүтээн байгуулалтын зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орны боомтын бүтээн байгуулалтын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, дэд бүтцийн түншлэлийг түргэтгэхэд Монголын тал бэлэн байна. Хятадын талын компани нэгжүүд Монголд хөрөнгө оруулалт хийхийг дэмжинэ. Хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээрийн тухай хамтарсан судалгааг эртхэн эхлүүлэхэд идэвх байр суурь баримталж байна. Монголын тал Ази, Европын тэргүүн нарын уулзалтыг зохион байгуулахыг Хятадын тал идэвхтэй дэмжиж буйд талархаж байна гэв.
Хэлэлцээний дараа хоёр орны ерөнхий сайд нар, худалдаа, эдийн засаг технологи, дэд бүтцийн бүтээн байгуулалт, радио телевиз зэрэг салбарын хоёр талт хамтын ажиллагааны 15 баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд байцлаа.\Уртнасан.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |