|
|
||
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 14-нд Улаанбаатар хот дахь Төрийн ордонд Монгол улсын УИХ-ын дарга Миеэгомбын Энхболдтой уулзав.
Ли Кэчян: Хятад, Монголын харилцаа тасралтгүй шинэ ахицтай болж байна. Монгол улстай харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг Хятадын тал чухалчлан үзэж байгаа бөгөөд уламжлалт найрамдлаа бэхжүүлэн, дээд зиндааны харилцаагаа эрчимжүүлэн, хөдөө, мал ахуй, дэд бүтцийн бүтээн байгуулалт, банк санхүү зэрэг чухал салбаруудын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, эдийн засгийн хөгжлийг ахиулан, иргэдийн амьжиргааг сайжруулахыг урагшлуулахад бэлэн байна гэв.
Ли Кэчян: хууль тогтоогч байгууллага хоорондын харилцаа хамтын ажиллагаа бол Хятад, Монголын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Монголын шинэ УИХ Хятадын БХАТИХ-тай тогтмол харилцаагаа үргэлжлүүлэн хадгалахыг дэмжиж байна. Хоёр орны улс төрийн намууд ч улсаа засах, төр барих талаар харилцаа солилцоогоо эрчимжүүлж болох юм гэв.
М. Энхболд: Ли Кэчян ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал Монгол, Хятадын найрсаг хамтын ажиллагааны харилцааг ахиулахад чухал их ач холбогдолтой. Монголын шинэ УИХ энэ удаагийн айлчлалын үеэр хоёр орны ерөнхий сайд нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтууд, үр дүнд дээд хэмжээгээр анхаарал хандуулж, цаашдын хэрэгжилтийг урагшлуулан, Хятадын компани нэгжүүд Монголд хөрөнгө оруулалт хийхэд хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэхийн тулд хичээл зүтгэл гаргаж, түүнчлэн Хятадын БХАТИХ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх болно. Монголын шинэ засгийн газар Хятад улстай тогтоосон харилцааны тогтвортой чанарыг хадгалж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх хүчирхэг зорилтоор олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэх болно гэв.\Уртнасан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |