|
|
||
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 14-нд Улаанбаатар хотод Латвийн Ерөнхийлөгч Раймондс Вежонистой уулзав.
Ли Кэчян: Латви бол Хятад улсын Балтын тэнгисийн бүс нутаг дахь сайн найз, Европын Холбоон дахь сайн түнш юм. Хоёр тал ямагт харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцаж ирлээ. Латвийн талтай хөгжлийн стратегиа холбож, зам тээвэр ложистик, дэд бүтцийн барилга байгуулалтын зэрэг салбарын хамтын ажиллагаагаа ахиулж, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөтгөн, хоёр талт худалдааны тэнцвэртэй байдлыг ахиулан, залуучууд, мэдээллийн хэрэгсэл, орон нутаг, аялал жуулчлал зэрэг хүмүүнлэгийн харилцаа солилцоогоо нягтшуулж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулахад Хятадын тал бэлэн байна гэв.
Раймондс Вежонис: Хятад улс бол Латвийн Ази тив дэх хамгийн чухал хамтын ажиллагааны түнш юм. Хоёр орны харилцааны хөгжлийн өнөөгийн байдалд Латвийн тал сэтгэл хангалуун байна. Цаашид зам тээвэр ложистик, худалдаа хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуйн зэрэг салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэж байна. Европ, Хятадын харилцаа түүнчлэн Төв Зүүн Европын орнууд болон Хятад улс хоорондын харилцааг идэвхтэй хөгжүүлэхийг Латвийн тал дэмжинэ. Энэ оны дотор Ли Кэчян ерөнхий сайд Латвид айлчлан, түүнчлэн "16+1" удирдагчдын уулзалтад оролцохыг хүсэн хүлээж байна гэв.
\Уртнасан.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |