• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Вьетнамын ерөнхий сайдтай уулзав

CRI       (GMT+08:00) 2016-07-14 21:15:08

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 14-нд Улаанбаатар хотод Вьетнамын ерөнхий Нгуен Шуан Футай уулзав.

Ли Кэчян: Хятад, Вьетнамын харилцаа ноднингоос хойш идэвхтэй хөгжих халдлагатай болж, далай, хуурайн болон банк санхүүгийн зэрэг гурван шугамын хамтын ажиллагаа эхний шатны ололт амжилтад хүрэв. Вьетнамын талын хамт хөгжлийн стратегиа холбож, үйлдвэрлэх хүчний хамтын ажиллагаагаа ахиулан, тэргүүлэх салбарын хамтын ажиллагааны төслийг түргэтгэн тогтоож, хоёр талт худалдааны тэнцвэртэй, тогтвортой хөгжлийг урагшлуулахад Хятадын тал бэлэн байна. Хүмүүнлэгийн харилцаа солилцоогоо өргөтгөн, хоёр орны иргэдийн, ялангуяа залуу нэг үеийнхний найрсаг сэтгэлгээг нэмэгдүүлэх нь чухал юм. Хоёр талын хамтын хичээл зүтгэлээр хоёр орны иж бүрэн стратегийн хамтын ажиллагаа эрүүл тогтвортой урагш хөгжихийг ахиулахыг хүсэж байна гэв.

Нгуен Шуан Фу: Вьетнамын КН-ын 12 дугаар их хурлын дараа хоёр орны ерөнхий сайдын анхдагч уулзалт болж байгаа нь хоёр орны харилцаанд чухал ач холбогдолтой. Вьетнам, Хятадын харилцааг Вьетнамын тал гадаад харилцааныхаа тэргүүн чухал байранд тавьж байна. Цаашид хоёр орны өндөр дээд зиндааны харилцааг хэвээр хадгалан, олон салбарын хамтын ажиллагаа тэнцвэртэй, эрүүлээр хөгжихийг урагшлуулж, хоёр талын тохиролцсон нийтлэг ойлголтын дагуу хоёр талын тэнгисийн асуудлаарх гэрээ хэлэлцээний механизм ахицтай болохыг урагшлуулж, зөрчлийг эв зүйтэй зохицуулан, тус бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд хувь нэмэр оруулахад бэлэн байна гэв.

Өмнөд Хятадын тэнгисийн асуудлын тухай Ли Кэчян ярихдаа: Филиппиний Өмнөд Хятадын тэнгисийн хэргийн арбитр гэгчийг Хятадын тал хүлээн зөвшөөрөхгүй, хүлээн авахгүй байр суурь бол маш тодорхой юм. 10 гаруй жилийн өмнөд Хятад улс АСЕАН-тай "Өмнөд Хятадын тэнгисийн талуудын үйл ажиллагааны тунхаг" баталж, Өмнөд Хятадын тэнгисийн бүс нутгийн олон жилийн энх тайван тогтвортой байдлыг баталгаажуулсан юм. Хойшид Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар, мөн ч түүхийн үнэнийг хүндэтгэн үндэс суурь дээр, олон улсын хууль болон "тунхаг"-ийн тогтоолыг мөрдөн, тухайн талтай шууд хоёр талт яриа хэлэлцээ, гэрээ хэлэлцээ хийх замаар эв зүйтэй зохицуулахыг баримтлах болно гэв.

Нгуен Шуан Фу: Филиппиний Өмнөд Хятадын тэнгисийн арбитрын хэргийн тухай Хятадын талын байр суурийг Вьетнам хүндэтгэж байна. Яриа хэлэлцээ, зөвшилцлөөр дамжин зөрчил маргааныг зохицуулах нь зүйтэй гэв.

 

\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе