• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчяны айлчлал Хятад Монголын харилцааг шинэ түвшинд хөгжүүлнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-07-14 09:28:40

Хятадын ерөнхий сайд Ли Кэчян Монгол улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар 13-нд Улаанбаатар хотноо хүрэлцэн очиж, Монгол улсад хийх албан ёсны айлчлалаа эхлүүлсэн юм.

Хятадаас Монголд сууж байсан элчин сайд Гао Шүмао: Монгол улс өдгөө олон тулах цэгтэй, иж бүрэн дипломат харилцаа хэрэгжүүлж байгаа ч Хятадтай харилцаа хөгжүүлэхийг тэргүүн байранд тавих болно гэдгийг тодорхой харж болох юм гэжээ.

Тэрээр: Ли Кэчян ерөнхий сайд энэ айлчлалаараа хоёр талын харилцааг шинэ түвшинд хөгжүүлэх болно. Монгол улсын хөгжлийн үндсэн хөтөлбөрт, 5 гулд нэг хөндлөн талын замын сүлжээг бүрдүүлэх зорилт тавьсан боловч хөрөнгө мөнгө дутагдсан зэрэг олон шалтгаанаас болоод уг төсөл тамгын газраасаа гараагүй байсаар юм. Харин Хятадын санаачилсан "Нэг бүс нэг зам"-ын стратеги Монголын "Талын зам"-тай санаа нийцсэн тул Хятадын тус санаачилгыг хүлээж авах боломж тавигдсан билээ. Ингээд Хятад, Орос, Монголын тэргүүн нарын уулзалтаар гурван орны эдийн засгийн хонгил байгуулах тохиролцоонд хүрсэн. Тэгэхээр ерөнхий сайд Ли Кэчяны энэ айлчлал маш ажил хэрэгч болж, харилцаагаа шинэ түвшинд ахиулна гэдэгт би итгэл дүүрэн байна гэжээ.
\Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе