• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монголд хятад хэл сурах хүсэлтэй хүн олширч байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-07-14 10:32:40

Хятадууд хүүхдээ Англи, Хятад хос хэлний сургалттай сургуульд өгдөг бол Монголчууд Хятад, Монгол хос хэлний сургалттай сургуульд өгдөг болжээ.

Эх газрын элгэнд байрладаг Монгол орон Хятад, Орос хоёрхон хөрштэй. Түүхийн олон шалтгаанаас болж, урьд Орос хэл нь Монголын 1-р гадаад хэлсэн байсан юм. Өнгөрсөн зууны ерээд оноос Монгол улс улс төр, эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлт явуулж, Англи хэлийг чухалчилдаг болсон байлаа. Харин өнөөдөр, Хятад хэл нь Монгол улсын 3 дахь гадаад хэл болсон төдийгүй эрчимтэй хөгжиж байна.

Монголын улсын их сургуулийн Күнзийн дээд сургууль бол Монголд байгуулагдсан анхны Күнзийн сургууль. 8 жилд энэ сургуулиас 7500 гаруй оюутан төгслөө. Тус сургуулийн захирал Жү Лижюнь: судалгааны дүнгээс үзвэл, Монголд 9000-10000 орчим хүн Хятад хэл сурч байна. Монголоос Хятадад Засгийн газрын төслөөр, хувийн зардлаар сурч буй оюутан сурагч нийт 8000 гаруй байна. Монголын 3 сая иргэний 20 мянга нь Хятад хэл сурч байна гэдэг бол нэлээд өндөр үзүүлэлт юм гэжээ.

Монголын бие даасан, цар хэмжээгээр хамгийн том Күнзийн хичээлийн танхим болох Улаанбаатарын Юйцай Күнзийн хичээлийн танхимын хариуцлагатан Дүүрэнжаргал шинэ хичээлийн жил эхлэх бүрт санаа зовдог болжээ. Жилд ихэвчлэн 100 орчим хүүхэд элсдэг болохоор Хятад хэл суръя гэсэн олон хүүхэд тус сургуулийн босгыг алхаж чаддаггүй юм байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе