|
|
||
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 13-ны үдээс өмнө Ардын Их Хурлын ордонд Европын холбооны зөвлөлийн дарга Жонкертэй хамт Хятад Европын үйлдвэр худалдааны 11-дэх дээд уулзалтад оролцож үг хэллээ. Хятад Европын хоёр талын аж ахуйн нэгжийн 600 гаруй хүн хуралд оролцлоо.
Ли Кэчян: Хятад улс Европын холбоотой тогтоосон харилцаагаа стратегийн өндөрлөг, алс хэтийн хараанаас харсаар ирсэн, Европын интегралчлалыг эрс дэмжсээр ирсэн. Хятад Европын хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь хоёр талын хамтын ашиг сонирхолд нийцэж байгаа төдийгүй, дэлхийн энх тайван хөгжилд ашигтай юм гэжээ.
Ли Кэчян: Өдгөө дэлхийн эдийн засгийн сэргэлт тааруу байгаа ч Хятад Европын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа эрчтэй хөгжиж байна. Энэ нь хоёр талын хөгжил харилцан бие биедээ боломж байгааг харуулж байна. Хятад Европ харилцан хүндэтгэсэн, эрх тэгш итгэлцсэн, нээлттэй багтаамжтай, хамтран ажиллаж хамтаар ашиг олох үзэл санаагаар Хятад Европын хамтын ажиллагааны 2020 стратегийн хөтөлбөрийг гүнзгий хэрэгжүүлж, хөгжлийг стратегиа улам сайн уялдуулж, Хятад Европын харилцаа хамтын ажиллагааны шинэ байдлыг тасралтгүй нээхийг хүсэж байна гэжээ./Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |