Хятадын "Нэг бүс нэг зам" санаачилга болон Монголын "Талын зам" санаачилгыг харилцан холбоно
Хятадын Олон Улсын Радио (GMT+08:00) 2016-07-14 16:20:39
Монгол, Хятад нийт 4700 км хилийн шугамтай. Монголын "Талын зам" санаачилга болон Хятадын "Нэг бүс нэг зам" санаачилгыг холбох нь маш чухал ач холбогдолтой юм. Энэ хоёр замын холболтыг ахиулж, хоёр талын үйлдвэрлэлийн хүчин чадал, томоохон төслүүд, банк санхүү зэрэг салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь Хятад Монголын харилцааны хөгжилд шинэ хүч сэлбэх болно.
Төлөвлөгөөний дагуу, нийт 50 тэрбум ам долларын хөрөнгө оруулалттай Монголын "Талын зам" санаачилга нь Хятад Оросыг холбосон 997 км хурдны авто зам, 1100 км цахилгаанжуулсан төмөр зам, Монголыг дамнасан төмөр зам, байгалийн хий, газрын тосны хоолойг өргөтгөх зэрэг 5 том төслөөс бүрдсэн байдаг.
Эдүгээ, Олон улсын нүүрсний зах зээл, зэс зэрэг ашигт малтмалын үнэ унаснаас болж, Монголын эдийн засгийн хөгжил буурах шатанд ороод байна. Иймээс Монголын эдийн засгийг хөгжүүлэхэд заавал улс орны давуу талдаа түшиглэн, уул уурхайг түшиж байсан байдлаасаа салж, ноос ноолуур, сүүн бүтээгдэхүүн, үхэр хонины махыг боловсруулах зэрэг талаар Хятадын том зах зээлтэй харилцан холбогдож эдийн засгаа хөгжүүлэх шаардлагатай юм.
Хятадын Өвөр Монголын амжилттай туршлагыг Монгол улс зээлдэн авах шаардлагатай. Монгол улс уламжлалт мал аж ахуйн нөөц баялгаа нээн хөгжүүлж ашиглах талаар хангалттай биш байна. Харин Өвөр Монгол өргөн уудам зах зээлээ ашиглаад урт хугацааны хөгжлийн ахиц дэвшлийг гаргаад байна гэж шинжээчид үзсэн байна.
\Ренчинсоо\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл