• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Монгол хоёр орны ерөнхий сайд нар сэтгүүлчидтэй уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-07-14 19:10:07

Хятадын Ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 14-ны үдээс хойш Улаанбаатар хотын төрийн ордонд Монгол улсын ерөнхий сайд Ж. Эрдэнэбаттай хэлэлцээ хийсний дараа хамтдаа сэтгүүлчидтэй уулзлаа.

Ли Кэчян хэлэлцээний үр дүнг танилцуулаад, хоёр орны харилцааны их талыг харгалзан, хөгжлийн стратегийн уялдаа холбоог түргэтгэж, чухал салбаруудын ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулах, ялангуяа хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах, орон сууцын барилга байгуулалт, дэд бүтцийн байгуулалт, барилгын материал зэрэг салбарын хамтын ажиллагааг өрнүүлж, хоёр талын эрэлт хэрэгцээг дайчлан, давуу талаа харилцан үр ашигтай холбож, харилцан ашигтай хамтаар хожихыг биелүүлэхээр хоёр тал санал нэгтэй илэрхийлсэн юм гэжээ.

Ли Кэчян: одоогоор дэлхийн эдийн засгийн сэргэлтийн тогтворгүй хүчин зүйлийн улмаас тодорхой бус хүчин зүйл нэмэгдсээр байна. Европын дүрвэгсдийн хямрал, зарим бүс нутагт терроризм газар авч байгаа зэрэг бүс нутгийн аюулгүй тогтвортой байдалд учруулж байгаа сорилт, сөрөг нөлөө бүхий л Ази Европын эх хуурайг хамарч байна. Их Британи Европоос тусгаарласан нь дэлхийн банк санхүүгийн зах зээлд учруулж буй нөлөө ч илэрхий болж байна. Талуудтай хамтаар, өрсөлдөөн сорилтыг туулж, итгэлцлээ зузаатгаж, өсөлтөө нэмэгдүүлэх нааштай байдлыг бий болгож, Ази Европын эх хуурай, цаашлаад дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлд хувь нэмэр оруулахад Хятад улс бэлэн байна гэж онцоллоо.
 
Ж. Эрдэнэбат: Ли Кэчян ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал маш чухал ач холбогдлоо өгч, хоёр орны харилцааны хөгжилд шинэ хүчин сэлбэлээ. Хятадтай дээд зиндааны хэлхээ холбоогоо хэвээр байлгаж, эдийн засаг, худалдаа, дэд бүтцийн байгуулалт, эрчим хүч, уул уурхай, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, банк санхүү зэрэг салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулж, хоёр орны ард түмэнд үр өгөөжийг нь хүртээхэд Монголын тал бэлэн байна. Хоёр орны тал бүрийн стратегийн түншлэлийн харилцааны хөгжлийн хэтийн төлөвт Монгол улс сэтгэл өндөр байна гэж онцолжээ. \Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе