|
|
||
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 14-ний үдээс хойш Улаанбаатар хотын Төрийн ордонд Монгол улсын ерөнхийлөгч Ц. Элбэгдоржтой уулзлаа.
Ли Кэчян ерөнхий сайд юуны өмнө, Хятад улсын дарга Ши Жиньпингийн ерөнхийлөгч Элбэгдоржид хүргэсэн дотнын мэндчилгээг уламжиллаа. Ли Кэчян хэлэхдээ, Хятад Монгол бол уул усаараа залгалдсан найрсаг хөрш юм. Хятад Монголын тал бүрийн стратегийн түншлэлийн харилцаа тогтвортой хөгжиж, сайн сайхан хандлагатай байгаад Хятадын тал баяртай байна. Монголын талтай тохиролцсон нийтлэг ойлголтыг нухацтай хэрэгжүүлж, хоёр орны харилцааны агуулгыг байнга баяжуулж, олон салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гарган, хоёр орны ард түмэнд үр өгөөжийн хүртээхэд бэлэн байна гэжээ.
Ли Кэчян: энэ он нь Ази Европын тэргүүн нарын хурлын 20 жилийн ой тохиож байна. Ази Европын их хуурай бол дэлхийн хамгийн том их хуурай байж, Ази Европын орнуудын эдийн засгийн нийт хэмжээ дэлхийн тал хувийг эзэлж, дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлд чухал хувь нэмэр оруулж байна. Хөгжил нь энх тайван тогтвортой байдлын үндэс суурь юм. Одоогоор зарим бүс нутгийн дүрвэгсэд, терроризм газар авч байгаа зэрэг олон улсын шинжтэй хэргүүд Ази Европын их хуурайд сөрөг нөлөө учруулж байна. Монголын тал болон талуудтай хамтаар энэ удаагийн Ази Европын тэргүүн нарын хурлыг энх тайван, найрсаг, хамтран ажиллахыг товойлгож, Ази Европын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, хамтын өрсөлдөөн сорилтыг туулан, энх тайван, тогтвортой байдлыг хамгаалж, хамтын хөгжлийг ахиулахын тулд хувь нэмэр, хүчин зүтгэл гаргахад Хятад улс бэлэн байна гэжээ.
Ц. Элбэгдорж: Ли Кэчян ерөнхий сайд айлчлахаасаа өмнө Монголын гол гол хэвлэлүүдэд нийтэлсэн нийтлэл Монголын олон давхаргынхны сайн үнэлгээг хүлээсэн юм. Монгол Хятадын тал бүрийн стратегийн түншлэлийн харилцааны хөгжил ахиц гаргаж, олон салбаруудын хамтын ажиллагаа нааштай үр дүнд хүрсэн. Хятадтай харилцаагаа хөгжүүлэх бол Монголын дипломат бодлогын тэргүүн чиг хандлага байгаа, Хоёр орны найрсаг хамтын ажиллагааг ахиулах бодлого өөрчлөгдөхгүй, Хятадын талтай хоёр орны хамтын ажиллагааны нийтлэг ойлголтыг нухацтай хэрэгжүүлж, дэд бүтцийн түншлэлийн байгуулалтыг түргэтгэх зэрэг ажил хэрэгч хамтын ажиллагааг цаашид ахиулахад Монголын тал бэлэн байна. Монгол улс Ази Европын тэргүүн нарын хурлыг зохион явуулахаар дамжин, нийтлэг ойлголтоо нэгтгэн, найрамдлаа бэхжүүлэн, Ази Европын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг шинэ штанд гаргахад Монголын тал бэлэн байна гэж онцолжээ. \Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |