• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Монголын харилцааны ирээдүйг олж харлаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-07-14 17:26:50
Өдгөө Монгол улсад цорын ганц хятад хэлээр хэвлэгдэж буй "Монголын мэдээ" сонины эрхлэгч Б.Мөнхтуул Синьхуа агентлагийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, Монгол Хятадын харилцааг цаашид гүнзгийрүүлэх нь цаг үеийн урсгалд нийцэж байна, хоёр орны ард түмэн үр шимийг нь хүртэх болно гэв.

Б.Мөнхтуул Хятадад олон жил сурч ажилласан юм. Тэрээр 2007 онд Хуа Жун технологийн их сургуульд сэтгүүл зүйн мэргэжлээр доктор цол хамгаалжээ.

Тэрээр хэлэхдээ, Хятад Монголын эдийн засаг харилцан нөхвөрлөх чанартай. Хятадын энэ том зах зээл Монгол улсын эдийн засагт асар их түлхэц өгсөн бөгөөд улам их нөөц хүчийг хөгжүүлэх шаардлагатай байна. Энэ нөөц хүчин Монгол улсын ирээдүйн эдийн засагт амин чухал үүрэг гүйцэтгэнэ гэв.

Ашигт малтмал, эрчим хүчний салбараас гадна Хятад улс мах махан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн, ноолууран бүтээгдэхүүн зэрэг Монгол улсын мал аж ахуйн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ маш их юм. Монгол улсын эдийн засгийг дайчлах талаар Хятад улс орлуулж болшгүй үүрэг гүйцэтгэж байна гэв. \Урьхан\


Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе