• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эхний хагас жил Хятадын эдийн засаг тогтвортой ахив

CRI       (GMT+08:00) 2016-07-14 17:28:46

Хятадын Үндэсний Статистикийн газар 15-ны өдөр 2016 оны эхний хагас жилийн Хятадын эдийн засгийн эргэлтийн байдлыг нийтлэх гэж байна. Олны анхаарлыг татсан эхний хагас жилийн ДНБ-ны өсөлтийн хурдыг нийтлэх болно. Манай радиогийн сэтгүүлч саяхан олон нэрт эдийн засагчдыг сурвалжилж, тэд эхний хагас жилийн Хятадын ДНБ-ны өсөлтийн хурд 6.7 орчим, хурдны хэмжээ нь 1-р улиралтай тэнцэх болно гэжээ.

Энэ оны эхний 5 сард, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын хурд ноднингийн мөн үеэс 9.6 хувиар өсөж, өсөлтийн хурд нь 1-р улирлаас бага зэрэг буурчээ. Гэвч хүмүүсийн анхаарлыг татаж байгаа нь энэ он гарснаас хойш газар эдэлбэрийн салбарын хөрөнгөт оруулалт байнга өсөж, өнгөрөгч 5 сард газар эдэлбэрийн хөрөнгө оруулалт ноднингийн мөн үеэс 7.0 хувиар өсжээ. Экспортын хувьд, эхний 5 сард экспортын хэмжээ 7.3 хувиар буурсан байна. Харьцуулж хэлбэл, хэрэглээ тогтвортой өссөн байна. Зам Харилцааны Банкны ахлах эдийн засагч Лянь Пин хэлэхдээ, энэ оны эхний хагас жилийн эдийн засгийн хурд 6.7 орчим бөгөөд 1-р улиралтай тэнцэх болно гэж төсөөлж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,

Би энэ оны эхний хагас жилийн эдийн засгийн хурд 6.7 орчим байна гэж төсөөлж байна. Гол шалтгаан нь энэ оны 3-р сараас хойш холбогдох гол тоо баримт, хөрөнгө оруулалтын тоо баримт, жишээлбэл дэд бүтцийн хөрөнгө оруулалт, газар эдэлбэрийн хөрөнгө оруулалт илэрхий өссөн юм. Үүнээс гадна, хэрэглээ ерөнхийдөө тогтвортой өсөж, хурд нь бас бага биш гэжээ.

Хятадын Ардын Их Сургуулийн Банк Санхүүгийн Дээд Сургуулийн орлогч захирал Жао Шижүнь хэлэхдээ, Аж үйлдвэрийн нэмүү өртгийн нэмэгдэл түргэсч буй нь эдийн засгийг эхний хагас жилд тогтворжуулж, өсөлтийн хурдыг 6.7 орчим хувьд хэвээр хадгалж чадлаа гэжээ.

Хайтүн үнэт цаасны тэргүүн эдийн засагч Ли Шүньлэй мөн эхний хагас жилийн ДНБ-ний өсөлтийг 6.7 орчим хувьд хүрнэ хэмээн төсөөлжээ.

Нэгдүгээр улирлын эдийн засгийн тоо сэлтийг нийтлэх үед, Үндэсний Статистикийн Газрын хэвлэлийн төлөөлөгч Шэн Лай-Юнь эдийн засгийн эргэлтэд үе шатны чанартай ул суурьтай шинж хандлага илэрч байна хэмжээ үзлээ.

Хятадын эдийн засгийн эрсдэл голдуу гадаад орчны болон дотоод орчны хүчин зүйлд илэрч байна. Зам Харилцааны Банкны тэргүүн эдийн засагч Лянь Пин Их Британи Европын Холбооноос гарах явдлаас Хятад улсын экспортод үзүүлэх нөлөөг онцолжээ.

Лянь Пин: "Хоёрдугаар хагас жил нь Их Британи Европын Холбооноос гарах явдлаас болж зах зээлд нэлээд тогтворгүй хүчин зүйл авчрах юм. Энэ нь Хятадын ирээдүйн экспортын зах зээлийн эрэлт хэрэгцээний өргөжилтөд ашиггүй. Иймээс Хятадын экспорт хоёрдугаар хагас жилийн төсөөлөл урьд хүмүүсийн төсөөлж байсан шиг тийм сайн биш" гэж тэмдэглэжээ.

Үндэсний мэдээллийн төвийн Эдийн засгийн төсөөллийн газрын тэргүүн эдийн засагч Жү Баолян: "Үйлдвэрлэлийн чадамжийг сааруулах", "Хадгаламжийг багасгах","Өрийн хөшүүрэг ашиглах" зэрэг хангамж нийлүүлэлтийн бүтцийн өөрчлөлтийг цаашид ахиулах шаардлагатай байна гэж тэмдэглэлээ.

Хятад улс өдгөө идэвхтэй санхүүгийн бодлого, тогтвортой валютын бодлого хэрэгжүүлж байна. Энэ бодлого эрсдэлийг зохицуулж чадна гэж Хятадын Олон улсын эдийн засгийн солилцооны төвийн эдийн засгийн хэлтсийн дарга Шюй Хүнцай хэлсэн байна.

"Одоогийн байдлаар тогтвортой байдлыг баталгаажуулан хөгжих хөг аяс өөрчлөгдөхгүй. Санхүүгийн идэвхтэй бодлого, валютын тогтвортой бодлогыг үргэлжлэн дэмжиж, сэдэл өгөх бодлогыг хэрэгжүүлэхгүй учраас барааны үнэ ихээр өсөхгүй бөгөөд эдийн засаг огцом сэргэх боломж ч байхгүй. Иймээс манай эдийн засаг ерөнхийдөө зүй зохистой хүрээнд тогтвортой хөгжих болно. Гэвч бид олон бодлогыг идэвхтэй тогтвортой хэрэгжүүлэх шаардлагатай" гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе