• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХОУР, МҮОНР хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-07-14 11:01:14

Хятадын Олон Улсын Радио болон Монголын Үндэсний Олон Нийтийн Радио 14-нд Улаанбаатар хот дахь төрийн ордонд "ХОУР, МҮОНР-ийн хамтын ажиллагааны хэлэлцээр"-т гарын үсэг зурсан бол БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, МУ-ын ерөнхий сайд Ж. Эрдэнэбат нар гарын үсэг зурах ёслолд оролцжээ.

ХОУР-ийн дэд захирал Ма Бөхүй, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь нар хоёр радиогийн нэрийн өмнөөс хамтын ажиллагааны хэлэлцээрийг үзэглэжээ. Ма Бөхүй: Хоёр орны ерөнхий сайд нар гарын үсэг зурах ёслолд оролцож байгаа нь хоёр радиогийн хамтын ажиллагааг урамшуулан дэмжиж байна. Бид хойшид гэрээ хэлэлцээрийн дагуу нягт хамтран ажиллаж, Хятад Монгол хоёр ард түмний ойлголцол, хэлхээ холбоог нэмэгдүүлэхэд улам их хүчин зүтгэл оруулж ажиллах болно. МҮОНРТ-ийн дэд захирал Б.Баярсайхан: Хоёр орны ерөнхий сайд нар хоёр радиогийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах ёслолд оролцож байгаа нь Монгол Хятад хоёр орны засгийн газар хэвлэл мэдээллийн салбарын солилцоог чухалчилж байгааг харуулж байна. Манай хоёр радиогийн солилцоо, хамтын ажиллагаа нь хоёр ард түмнийг улам ойртуулж, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх нь лавтай гэжээ.

Хэлэлцээрийн дагуу, хоёр радио нэвтрүүлэг солилцож, том чухал үйл хэргийн мэдээ мэдээллийн хамтын ажиллагааны механизмаа боловсронгуй болгож, боловсон хүчний солилцоо зэргийг өрнүүлэх болно. Хэлэлцээрт онцлохдоо, хоёр радио нь Хятад Монгол хоёр орон хоорондын том чухал үйл хэрэг, тэмдэглэлт арга хэмжээг идэвхтэй хамтран мэдээлж, олон ургалч медиагаар цогц мэдээлэл хангахыг хичээж ажиллана. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар хоёр ард түмний харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, Хятад Монголын харилцааны нийгмийн үндэс суурийг бэхжүүлэхэд маш идэвхтэй үүрэг гүйцэтгэх болно гэжээ.

ХОУР бол Хятад улсын гадаад дуу хоолой болсон үндэсний хэвлэл мэдээллийн байгууллага бөгөөд өдгөө 65 төрлийн хэлээр даян дэлхийд мэдээ мэдээлэл цацаж байна. ХОУР 1964 оны 12-р сарын 1-ээс Монгол хэлээр нэвтрүүлэг цацаж эхэлсэн бол 2011 онд Улаанбаатар хотод салбараа байгуулж, МУ-д хуулийн дагуу бүртгүүлсэн гадаадын анхны хэвлэл болсон юм.

МҮОНР 1931 онд байгуулагдсан МУ-ын үндэсний хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг цорын ганц радио бөгөөд өдгөө 3 сувгаар өдөрт 50 цагийн нэвтрүүлэг цацаж байна.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе