|
|
||
ХОУР-гийн мэдээ: Орон нутгийн цагаар 14-нд Улаанбаатар хотноо Монгол улсад айлчилж буй Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Монгол улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай хэлэлцээ хийв.
Ли Кэчян хэлэхдээ: Хятад Монгол хоёр талын чөлөөт худалдааны бүсийн гэрээг хамтран хэрэгжүүлэх төслийг аль болох түргэн эхлүүлж, хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, орон сууц, дэд бүтцийн байгуулалт зэрэг салбарт хамтын ажиллагааны шинэ амжилт гаргах ёстой гэжээ.
Ж.Эрдэнэбат хэлэхдээ: Хятадын аж ахуйн нэгжүүд Монгол улсад хөрөнгө оруулахыг Монгол улс сайшаана. Хятад Монгол хоёр талын чөлөөт худалдааны бүсийн гэрээг хамтран хэрэгжүүлэх төслийг аль болох түргэн эхлүүлэх байр суурьтай байна гэжээ.
Бичлэг 1 хүлээн авалтын үеийн чимээ
Орон нутгийн цагаар 14-нд, Монгол улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Чингис хааны талбайд Хятад улсын ерөнхий сайд Ли Кэчяныг хүлээн авах ёслол гүйцэтгэв. Төрийн ордны өмнөх талбай дээр үндэсний хувцсаараа гоёсон хүндэт харуул болон морьт цэрэг жагсан, угтаж авлаа.
Хэлэлцээний үеэр Хятад Монголын ерөнхий сайд нар хоёр орны хөгжлийн стратегийг холбож, хил дамнасан эдийн засгийн бүсийг хамтран байгуулах, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зэрэг олон сэдвээр зөвшилцөж, нийтлэг ойлголтод хүрч, Хятад Монгол хоёр орон мөн өдөр хоёр талын хамтын ажиллагааны 15 баримт баримт бичигт гарын үсэг зурсан байна. Уулзалтын дараа Ли Кэчян сэтгүүлчдэд хэлэхдээ,
Бичлэг 2
"Хятад, Монгол хамтдаа хөгжилд анхаарлаа хандуулах ёстой гэдэгт бид санал нэгдэж, Хятадын "Торгоны замын эдийн засгийн бүс" байгуулах болон Монгол улсын "Талын зам" санаачилгыг холбон хөгжүүлж, ялангуяа чухал салбаруудад хамтран ажиллахыг хүлээн зөвшөөрч байна. Хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх талаар хамтран ажиллах нь Монгол улсын мал аж ахуйн давуу талыг гүйцэд ашиглахад тустай бөгөөд Хятад улсад шаардагдаж буй үхэр хонины махны хэрэгцээг хангана гэж бид санал нэгтэй үзэж байна." гэжээ.
Ли Кэчян хэлэхдээ: Хятад Монгол хоёр тал эдийн засгийн талаар харилцан нөхвөрлөх боломж ихтэй. Хоёр талын чөлөөт худалдааны гэрээг аль болох түргэн хамтран судалж, хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг түргэтгэж, банк санхүүгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, валют солилцох хэмжээг өргөтгөхийг хүсэж байна. Хүмүүнлэгийн солилцоог нягтруулан, хоёр ард түмний ойлголцол, найрамдлыг зузаатгах ёстой гэжээ.
Монгол улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлэхдээ: Монгол улсын шинэ засгийн газар Монгол Хятадын уламжлалт найрамдлын төлөө зүтгэнэ. Хятадын аж ахуйн нэгжүүд Монгол улсад хөрөнгө оруулахыг Монгол улс сайшаана. Хоёр талын чөлөөт худалдааны гэрээний тухай хамтарсан судалгааг даруй хийх байр суурьтай байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,
\Үг-3\
"Хоёр улсын хамтын ажилагааны тэргүүлэх чиглэл бол худалдаа, эдийн засаг, уул уурхай, мал аж ахуйн салбарт тодорхой хамтын ажиллагааг хэрэгжүүлэх тохиролцоонд хүрч, арав гаруй баримт бичигт гарын үсэг зурсандаа баяртай байна. Айлчлалын хүрээнд олон баримт бичигт гарын үсэг зурсан нь хамтын ажиллагааны үр ашгийг улам дээшлүүлэх, Монгол Хятадын найрсаг хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд ихээхэн түлхэц болно гэж үзэж байна"
Ази-Европын тэргүүлэгчдийн 11-р бага хурлыг идэвхтэй дэмжиж ажилласан Хятадын талд ерөнхий сайд Ж.Эрдэнэбат талархал дэвшүүлжээ. Удахгүй чуулах Ази-Европын тэргүүлэгчдийн бага хуралтай холбогдуулж, Ли Кэчян хэлэхдээ: Одоо дэлхийн эдийн засгийн сэргэлтэд нөлөөлөх тогтворгүй хүчин зүйлс нэмэгдсээр байна. Дээр нь Европ дахь дүрвэгсдийн хямрал, зарим бүс нутаг дахь терроризм газар авч байгаа зэрэг нь бүс нутгийн аюулгүй байдалд сорилт учруулсаар байгаа төдийгүй бүхий л Ази тивд нөлөөлж байна. Тиймээс талуудтай хамтран өрсөлдөөн сорилтыг даван туулахад Хятад улс бэлэн гэжээ.
\Үг-4\
"Ази, Европын эдийн засгийн өсөлтийн хөшүүргийн үйлдлийг гүйцэд ашиглаж, итгэлцлээ нэмэгдүүлэх ёстой гэж бид үзэж байна. Их Британи Европын холбооноос тусгаарласан нь банк санхүүгийн зах зээлд донсолгоо үүсгэж, хэтийн төлөв, тэрчлэн Ази Европ банк санхүүгийн зах зээлийг хэрхэн хамтдаа тогтворжуулах, бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалах, дэлхийн энх тайвныг хамгаалах зэрэг нь бүгд бидний хамтын ажиллагааг шаардаж байна."
Мөн өдөр хоёр орны ерөнхий сайд нар бас Хятад улсын буцалтгүй тусламжаар байгуулах "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв"-ийн барилгын ажлыг албан ёсоор эхлүүлэх ёслолын ажиллагаанд оролцжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |