|
|
||
Францын ерөнхийлөгч Олланд 15-ны өдөр, Элисейн ордонд телевизээр үг хэлж, Францын үндэсний баяр буюу 7 дугаар сарын 14-ний орой ачааны том автомашинаар хүмүүсийн дайрсан хэрэг бол террорист халдлага гэдгийг үгүйсгэхийн аргагүй, Франц даяар зарласан онц байдлыг зохицуулах хугацааг 3 сараар сунгана гэжээ.
Францын үндэсний баяр буюу 7 дугаар сарын 14-ний 22 цаг 30 минутын үеэр, ачааны том автомашин өмнөд нутгийн жуулчлалын хот Ниццад явж байсан хүмүүсийг дайрсны улмаас, багаар бодоход 80 хүн амиа алдаж, 50 гаруй хүн шархадсаны хоёр нь Хятадын иргэн байжээ.
Олланд: Ачааны машин хүмүүсийг дайрсан нь санаатай хядлага мөн. Хүүхэд нялх ч хорлогдсон, энэ бол террорисс халдлага гэдгийг үгүйсгэхийн аргагүй юм. "Эрх чөлөөний бэлэг тэмдэг болсон Франц улс үндэсний баярынхаа өдөр энэ халдлагад өртлөө. Франц даяар терроризмын аюул заналхийлэлд автаж байна. Иймээс бид дээд сэргийлэлтээ хэвээр байлгаж, онц байдлыг зохицуулах хугацаагаа гурван сараар сунгана гэжээ.
\Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |