• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Лаосын ерөнхий сайд Тонглоун Сисоулицтэй уулзлаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-07-15 15:17:38

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 14-нд Улаанбаатарт буудалласан зочид буудалдаа Лаосын ерөнхий сайд Тонглоун Сисоулицтэй уулзлаа.

Ли Кэчян: Лаос энэ оны АСЕАН-ны ээлжит дарга орны хувьд АСЕАН-ны хөгжлийг ахиулах, бүс нутгийн энх тайвныг хамгаалах, бүс нутгийн хамтын ажиллагааг ахиулах талаар гаргасан хүчин чармайлтыг Хятадын тал сайшааж байна. Хятадын тал Лаосын талтай хамт Хятад АСЕАН-ны хүрээнд ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулж, хоёр орон болон бүс нутгийн ард түмэнд үр ашиг хүртээхийн төлөө идэвхтэй хүчин чармайлт гаргахад бэлэн байна гэжээ.

Тонглоун Сисоулиц: Лаосын тал Хятадын талтай дээд хэмжээний хэлхээ холбоогоо цаашид нягтруулж, хөгжлийн стратегиа уялдуулж, Лаос Хятадын төмөр замын төслийг энэ ондоо багтааж эхлүүлэхийг хүсэж байна. Лаосын тал талуудтай хамт АСЕАН-Хятад яриа хэлэлцээний харилцаа тогтоосны 25 жилийн ойн тэмдэглэх арга хэмжээг амжилттай зохион байгуулж, АСЕАН Хятадын харилцааг ахиулахад бэлэн байна гэжээ.

Ли Кэчян Филиппиний Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаарх арбитрын шүүхийн шийдвэрдийн талаарх Хятадын зарчимт байр суурийг тодорхойлон өгүүллээ. Тонглоун Сисоулицтэй Хятадын талын байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийлж, Хятадын талтай хамт Өмнөд Хятадын тэнгисийн бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад бэлэн байгаагаа илэрхийллээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе