|
|
||
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 15-нд Улаанбаатар хотод Камбожийн Ерөнхий сайд Хун Сентэй уулзлаа.
Ли Кэчян: Хятад улс Камбожтой тогтоосон харилцаагаа хөгжүүлэх явдлыг эргэн тойрны дипломат бодлогын чухал байранд тавьж, Камбожийн өөрийн байдалд нийцсэн хөгжлийн замаар замнахыг дэмжих бөгөөд Хятад Камбожийн тал бүрийн стратегийн хамтын ажиллагааг үргэлжлэн эрс хэлбэрэлтгүй ахиулах болно. Камбожтой дээд зиндааны хэлхээ холбоо, стратегийн зөвшилцлөө хэвээр байлгаж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хүмүүнлэгийн солилцоог эрчимжүүлж, Хятад Камбожийн найрсаг хамтын ажиллагааг ахиулж, улс орон, ард түмэнд үр өгөөж хүртээхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.
Ли Кэчян: Хоёр орны дээд зиндааны улс төрийн харилцан итгэлцэл, эдийн засгийн харилцан нөхвөрлөх давуу талыг бадруулж, үйлдвэрлэлийн хүчин чадал, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг ахиулж, эдийн засаг худалдааг гүнзгийрүүлэн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах, усан ашиглалт, дэд бүтцийн бүтээн байгуулалтын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, Камбожийн ард иргэдийн амьжиргааг сайжруулахад Хятад улс бэлэн байна гэж онцолжээ.
Хун Сен: Хятадтай харилцаагаа хөгжүүлэх явдлыг дипломат бодлогын тэргүүн байранд тавьж, Камбож Хятадын найрсаг хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлэхэд Камбож бэлэн байна гэжээ.
Өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг хөндөж ярих үед Ли Кэчян хэлэхдээ, Филиппиний Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар дэвшүүлсэн арбитр гэгч асуудалд, Камбож шударга байр суурь баримтлан, олон улсын хууль, бүс нутгийн дүрэм журмыг хамгаалж, Хятад-АСЕАН-ны харилцааны чухал тал, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахын тулд уйгагүй хүчин зүтгэл гаргасан юм гэж онцолжээ.
Хун Сен: Камбожийн тал шударга байр сууриа үргэлжлэн баримталж, тухайн орны яриа хэлэлцээгээр маргаантай асуудлаа зохицуулахыг дэмжинэ. Түүнчлэн талуудтай хамт АСЕАН болон Хятадын найрсаг хамтын ажиллагааны чухал талыг хамгаалахад Камбож бэлэн байна гэжээ.
\Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |