• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Японы ерөнхий сайд Шинзо Абэтай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-07-15 20:26:52

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 15-ны үдээс хойш Улаанбаатарт Японы ерөнхий сайд Шинзо Абэтай уулзлаа.
  
Ли Кэчян: сүүлийн жилүүдэд, Хятад Японы харилцаа сайжирч эхэлсэн ч ахиц нь удаан байж, зарим будлиантай хүчин зүйлийн нөлөөнд автсаар байна. Хоёр тал дээд түвшний хариуцлагат байр сууриар, бодит байдалд тулгуурлан, стратегийн алсын харцаар, дараачийн шатанд Хятад Японы харилцааг сайжрах зүг уруу ахиулах ёстой. Тухайлбал:
 
Нэгт, хоёр орны харилцааны зөв чиг хандлагыг тогтоох.

Хоёрт, зөрчил маргаанаа зүй зохистой тогтоон барих.

Гуравт, яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны хандлагыг хэвээр байлгах.
 
Дөрөвт, олон улс, бүс нутгийн үйл хэргийн талаар зөвшилцлөө эрчимжүүлэх ёстой гэжээ.
 
Абэ хэлэхдээ, Япон Хятадын харилцаанд мөн л бэрхшээл оршиж байгаа ч Хятадын талтай хэлхээ холбоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, зөрчил маргаанаа тогтоон барьж, хоёр орны стратегийн харилцан хөнгөлөлттэй харилцааны үзэл санааны дагуу, хоёр орны харилцааг цаашид сайжруулан хөгжүүлэхийг Японы тал хүсэж байна гэжээ. \Ренчинсоо\
  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе