|
|
||
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 15-ны үдээс хойш Улаанбаатарт Оросын ерөнхий сайд Игорь Медведевтэй уулзлаа.
Ли Кэчян: энэ он бол "Хятад Оросын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ"-д гарын үсэг зурсан 15 жилийн ой тохиож байгаа. Оросын талтай улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, олон улсын болон бүс нутгийн үйл хэргийн талаарх зөвшилцлөө эрчимжүүлж, Ази Европын хурал, ШХАБ зэрэг цар хүрээнд зөвшилцөл өрнүүлж, хамтын ашиг сонирхлоо хамгаалан, хоёр орон, Ази Европын эх хуурай, дэлхийн энх тайван тогтвортой хөгжлийг ахиулахад Хятад улс бэлэн байна гэжээ.
Игорь Медведев: Орос Хятадын улс төрийн харилцан итгэлцэл урьд байгаагүй эрчимжиж, дээд зиндааны хэлхээ холбоо бэхжин, хоёр орны эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны хэлхээ холбоо гүнзгийрсэн нь хоёр орны тал бүрийн стратегийн түншлэлийн харилцаа өндөр түвшинд хүрснийг харуулж байна. Хятад улс бол Оросын худалдааны хамгийн том түнш, Хятадын талын Ази Европын эдийн засгийн холбоог "Нэг бүс нэг зам" санаачилгатай холбож, байгалийн хийн хоолойн төслийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, цөмийн эрчим хүчний гуравдагч талын зах зээлийн хамтын ажиллагааг нээж, Орос Хятадын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад Оросын тал бэлэн байна гэжээ.
Ли Кэчян Филиппиний Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаарх арбитрт авч байгаа Хятадын талын байр суурийг танилцуулжээ.
Игорь Медведев: Хятадын талын байр суурийг Орос хүндэтгэх бөгөөд тухайн орны яриа хэлэлцээгээр хоёр талын маргаанаа зохицуулах арга барилыг дэмжинэ, гадаадын оролцоог эсэргүүцэх бөгөөд Өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг олон улсын болохыг эсэргүүцэн гэжээ. \Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |