|
|
||
БНХАУ-ын ерөнхий сайд 6 жилийн дараа Монгол улсад айлчилж байгаа бөгөөд үүнд Монголын ард олон анхаарал хандуулж байна.
Ази-Европын тэргүүлэгчдийн бага хурлыг зохион байгуулах нь Монгол улсын хувьд ашигтай эсэх талаар өмнө нь олон яриа гарч байсан. Гэвч тус чуулган эхлэхээс өмнө БНХАУ-ын ерөнхий сайд Монгол улсад үр ашиг хүртээсэн байна. Үүнээс үзвэл МУ-ын засгийн газар Ази-Европын тэргүүлэгчдийн бага хурлыг зохион байгуулж, их гүрнүүдийн ерөнхий сайд нарыг урьж байгаа нь зөв сонголт гэж Монголын сүлжээ ашиглагчид бичиж байна.
20160715Doljinsuren0001.mp3 |
Дунд сургуулийн багш мэргэжилтэй Должинсүрэн хэлэхдээ:
"Нар хур тэгширч, Монгол хүн бүрийн зоо тэнийсэн наадмын өдрүүдэд бас нэгэн баяртай үйл явдал болж байгаа нь даруй олон улсын, ялангуяа хөрш орнуудын тэргүүлэгчид ирж, МУ-ын засгийн газар, төрийн томчуултай бүхий л салбарт хамтарч ажиллах гэрээ байгуулж байгаа явдал юм. Манай сургууль Хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, БНХАУ-ын засгийн газрын дэмжлэгээр олон багш ирж ажилласан. Цаашдаа хүүхдийн төлөө гэсэн сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай " гэжээ.
Дэлгэр бол МУ-ын Худалдаа хөгжлийн банкны ажилтан. Тэрээр Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа Хятадын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд банк санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг. Тэрээр, Ли Кэчян ерөнхий сайдын МУ-д хийсэн айлчлал баялаг амжилттай болж байгаа тухай хэвлэлээр мэдээ авсан. Хятад улсын засгийн газар МУ-тай "улам нягт дотнл хөрш, сайн түнш" болох гэсэн үнэнч байр суурьтай байгааг мэдэрч байна гэжээ.
20160715Monhkjargal0003.mp3 |
МҮОНР-ийн Хятад хэлний редакцын дарга Мөнхжаргал хэлэхдээ:
"Хоёр ерөнхий сайд олон талт гэрээг үзэглэлээ. Миний хувьд эдгээр гэрээнээс онцгойлж хэлэх гэрээ бол даруй ХОУР болон манай МҮОНР-ийн хамтын ажиллагааны гэрээ юм. Урьд нь зөвхөн хоёр радиогийн хэмжээнд үзэглэж байсан гэрээг энэ удаа төрийн хэмжээнд үзэглэсэн болохоор хоёр радиогийн цаашдын хамтын ажиллагаанд маш өргөн боломжийг нээсэн гэж үзэж байгаа. Бид Хятад хэлээр дамжин ХОУР-тай харьцана. Тийм болохоор манай Хятад хэлний редакцын хувьд бас чухал үүрэг тохиож байна. Энэхүү гэрээг үзэглэснээр манай хоёр радиогийн цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа" гэжээ.\Д.Хүчитбаатар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |