|
|
||
Анхан шатны бүртгэлээр 2016 оны эхний хагаст Хятад улсын ДНБ-ний хэмжээ 34 их наяд 63 тэрбум 700 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.7 хувиар өссөн тухай Хятадын Статистикийн Үндэсний Газрын тоо баримтад дурдсан байна.
СҮГ-ын хэвлэлийн төлөөлөгч Шэн Лайюүнь хэлэхдээ, Хятад улсын улс ардын эдийн засаг ерөнхийдөө тогтвортой, тэнцвэртэй байдлаа хадгалж, жилийн зорилтоо биелүүлэхэд нааштай суурийг тавьсан хэмээсэн байна.
Салбаруудын өсөлтийн хэмжээг өнгөрсөн оны мөн үеийнхтэй нь харьцуулахад, хөдөө аж ахуй 3.1, аж үйлдвэр 6.1, үйлчилгээний салбар 7.5 хувийн өсөлттэй байна.
\Д.Хүчитбаатар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |