• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

АСЕМ-ын дээд түвшний 11 дэх уулзалт болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-07-15 15:48:20

АСЕМ-ын дээд түвшний 11 дэх уулзалт 15-ны өдөр Улаанбаатарт нээгдлээ.

Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганыг нээж хэлсэн үгэндээ, Европ Азийн энэ удаагийн дээд түвшний уулзалт нь "Уялдаа холбоотой байж ирээдүйн төлөө түншлэх нь" сэдвийг хэлэлцэх гэж байна. Европ, Ази тивийн улс орнуудад мөн манай хоёр тивийн хувьд ижил төстэй, бас өөр өөрийн онцлог бүхий хэлэлцэж ярилцах, тодорхой шийдэл шаардсан, тулгамдсан олон асуудал байна. Энэ уулзалтын чухам зорилго нь дээрхэд чиглэж байгаа юм. Мөн дээд түвшний энэ арга хэмжээний үеэр олон талын болон хоёр талын ажил хэрэгч уулзалтууд болно. Ази Европын 11 дэх уулзалтын үр дүнгээр "Улаанбаатарын тунхаг", "Даргын мэдэгдэл" гэсэн баримт бичиг гаргахаар төлөвлөж байна. Эдгээрт АСЕМ-ын өнгөрсөн үйл ажиллагааг дүгнэж, ирээдүйн төлвийг тодорхойлж, өнөөгийн тулгамдсан асуудлыг хэлэлцсэн байдал, шийдлүүд тусгалаа олох нь гарцаагүй гэжээ.

Энэ удаагийн уулзалт нь хоёр хоног үргэлжлэх бөгөөд 53 улс орон, бүс нутгийн байгууллагын удирдагчид оролцож байна.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе