• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян АСЕМ-ийн дээд түвшний 11 дэх уулзалт дээр үг хэллээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-07-15 17:57:01

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян АСЕМ-ийн дээд түвшний 11 дэх уулзалтад оролцон, "Ази Европын түншийн хувь заяаг нэгтгэж, хамтын ажиллагааг эрчимжүүлэн шинэ амжилтыг тогтооё" сэдвээр үг хэллээ.

Тэрээр юуны өмнө Францад гарсан террорист халдлагад өртөж нас барсан хүмүүст эмгэнэл илэрхийлж, ар гэрийнхэнд уй гашууг нь хуваалцаж байгаагаа илэрхийлсэн байна.

Ли Кэчян: "Ази Европын бүс нутаг олон олон сорилттой тулгарч байна, терроризм, дүрвэгсдийн асуудал зэрэг нь бүс нутгийн хүндрэлтэй асуудал болж байна. Энэ жил АСЕМ-ийн дээд түвшний уулзалтын 20 жилийн ой тохиож байна. Талууд "Харилцан хүндэтгэж, найрсгаар зөвшилцөх" гэсэн АСЕМ-ийн бага хурлын нийтлэг ойлголтыг баримталж, Ази Европын цогц хамтын ажиллагааг эрэлхийлэн, хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэх шинэ арга замыг хайх хэрэгтэй" гэжээ. Мөн тэрээр дараах гурван зүйлийн санал дэвшүүлжээ. Тухайлбал:

Нэгдүгээрт, Ази Европын хамтын ажиллагааны үзэл баримтлалд шинийг санаачилна. Талууд хувь заяаны нэгдмэл цогцын үзэл баримтлалыг бүрдүүлж, хариуцлагыг хамтаар хүлээж, бүс нутгийн өрсөлдөөн сорилтыг үр ашигтай зохицуулж, яриа хэлцэл, хамтын ажиллагаа өрнүүлж, бүс нутагт шинэ донсолгоо үүсэхээс сэргийлж, дэлхийн энх тайван, бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалах ёстой.

Хоёрдугаарт, Ази Европын хамтын ажиллагааг шинэ эрч хүчээр сэлбэх хэрэгтэй. Ази Европын хамтын ажиллагааг улам ажил хэрэгч чиглэлээр хөтлөх хэрэгтэй. Онцгойлон эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ. 10 жил тасалдсан Ази-Европын эдийн засгийн сайд нарын бага хурлыг ирэх жил сэргээн хуралдахыг хүсч байна. Түүнчлэн Ази Европын нээлттэй хүртээмжтэй зах зээл байгуулахыг түргэтгэж, худалдаа хөрөнгө оруулалтыг улам чөлөөтэй, хялбар болгохын зэрэгцээ, төрөл бүрийн ивээх үзлийг эсэргүүцнэ. Мөн цаг уурын өөрчлөлтийг хамтаар зохицуулж, технологийн дэвшилд шинийг санаачилж, шинэ бизнесийн салбар, эдийн засгийн хөгжлийг ахиулах хэрэгтэй.

Гуравдугаарт, Ази Европын хамтын ажиллагааны хүмүүнлэгийн үндэс суурийг бэхжүүлнэ. Соёлын салбарт солилцоог эрчимжүүлэн, боловсрол, технологи, соёл, аялал жуулчлал, залуучууд гээд олон салбарын солилцоог өргөжүүлэх ёстой зэрэг болно.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе