|
|
||
7-р сарын 13-16-ны өдрүүдэд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Монгол улсад албан ёсны айлчлал хийж, Ази, Европын дээд хэмжээний 11-р уулзалтад оролцов. Гадаадын эрдэмтэн судлаачид түүний энэ айлчлалыг нааштай үнэлж, айлчлал нь Хятад, Монголын хөгжлийн стратегийг холбох, түүнчлэн Ази, Европын дэд бүтцийн түншлэлийн хөгжлийг дайчлахад тустай айлчлал болсон гэж үзсэн байна.
Ли Кэчян Монгол улсын ерөнхий сайд Ж. Эрдэнэбаттай хэлэлцээ хийх үедээ, Хятад, Монгол хоёр орон эдийн засгийн харилцан нөхөх тал ихтэй, хоёр орны хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх шинэ боломж тохиож байна. "Торгоны замын эдийн засгийн бүс" санаачилга болон Монгол улсын "Талын зам" хөгжлийн стратегийг холбож, хоёр талт чөлөөт худалдааны хэлэлцээрийн тухай хамтарсан судалгааг эхлүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэж тэмдэглэсэн юм.
Монгол улсын ШУА-ийн Олон улсын харилцаа судлалын газрын дэд захирал Д. Базардорж: сүүлийн жилүүдэд Монгол, Хятад хоёр орон "Талын зам" болон "Торгоны замын эдийн засгийн бүс"-ийг хэрхэн холбох тухай зөвшилцсөөр ирсэн билээ. Саяхан Монгол, Хятад, Орос гурван орны удирдагчид эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын хэлэлцээр тохиролцсон. Энэ удаад Ли Кэчян ерөнхий сайдын Монголд хийсэн айлчлалаар үүний хүрээн дэх асуудлаар хэлэлцээрт гарын үсэг зурсан юм гэв.
Монголын УИХ-ын гишүүн, ГХЯ-ны дэд сайд асан Н. Оюундарь , Ли Кэчян ерөнхий сайдын Монгол улсад хийсэн айлчлалыг бид дээд хэмжээнд чухалчилж байна, энэ айлчлал бол чухал ач холбогдолтой. Монгол, Хятад хоёр орон хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурсан. Хоёр орны улс төрийн харилцааны хөгжлийг ахиулсан мөртөө нийгэм, эдийн засгийн харилцаа солилцоог нэмэгдүүлсэн айлчлал байна гэв.
Ли Кэчян Ази, Европын тэргүүн нарын хуралд тавьсан илтгэлдээ, Ази, Европын хамтын хөгжил, зохиромжтой хөгжлийг ахиулах явдал нь бүс нутгийн хөгжлийн шинэ хөдөлгөх хүчийг төвлөрүүлж болох талтай. Хятад улсын дурдсан "Нэг бүс нэг зам" санаачилга, "хамтдаа зөвшилцөж, хамтдаа бүтээн байгуулж, хамтдаа эдлэх" зорилттой. Улам олон улс орон энэ санаачилгад хариу тусгалаа өгч, бүтээн байгуулалт илэрхий үр дүнд хүрч, тухайн нутгийн ажлын байр, эдийн засгийн хөгжлийг дайчилж байна гэсэн юм.
Европын холбооны зөвлөхүүдийн "Европын найзууд" бодлогын ахлах хариуцлагатан Шада Ислам: Хятад улсын дурдсан "Нэг бүс нэг зам" санаачилга Ази, Европын ирээдүйн хамтын ажиллагаанд шинэ орон зай нээж, дэд бүтцийн түншлэл, инноваци хөгжил, шинжлэх ухаан технологийн зэрэг үзэл ойлголтууд нь Ази, Европын хамтын ажиллагааны стратегитай уялдан нэгдэж байна, энэхүү онцлог нь хойшид Ази, Европын чуулга уулзалтын механизмд тусгалаа олох болно гэв.
Индонезийн улс төр судлаач Бамбанг Сурионо: Европын холбоо бол Хятад улсын худалдааны хамгийн том түнш. Хоёр талын олон салбарын худалдаа эдийн засгийн харилцаа хамтын ажиллагаа өдөр ирвээс нягтшиж байна. Хятад улсын дурдсан "Нэг бүс нэг зам" санаачилга, Ази, Европын эх хуурайн хоёр үзүүрийг холбож, зам, бүс дагуу Ази, Европын орнуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилттой. Ази, Европын улс орнууд энэхүү санаачилгын хүрээнд дэд бүтцийн түншлэлээ эрчимжүүлж, хоёр талт эдийн засгийн амьжиргааны хүчээ дээшлүүлж болох юм гэжээ. \Уртнасан.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |