• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Турк 6000 шахам цэрэг эрс болон шүүхийн ажилтныг баривчилсан байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-07-18 16:42:48

Туркийн хууль зүйн яамны сайд Бекир Бокдаг 17-нд хэлэхдээ, 6000 шахам цэрэг эрс болон шүүхийн ажилтан цэргийн эргэлт гаргах хэрэгт холбогдон баривчлагдлаа. Энэ нь Туркийн түүхэнд хамгийн их цар хүрээтэй хэрэг болох юм гэж Синьхуа агентлаг мэдээллээ.

Бокдаг хэлэхдээ, 3000 гаруй цэргийн хүн "засгийн газрыг унагах" хэрэгт холбогдон баривчлагдсан гэжээ. 16-нд Туркийн прокурор зарлиг гаргаж, уг хэрэгт холбогдон Гёлений хэрэгт оролцсон 2750 шүүхийн ажилтныг баривчилсан байна.

Орон нутгийн цагаар 17-ны 22 цагт цэргийн 70 удирдагч цэргийн эргэлт гаргах хэрэгт холбогдон баривчлагдсан байна. Үүнд цэргийн эргэлт гаргах хуйвалдааныг удирдсан агаарын цэргийн командлагч байсан Акин Озтурк, тэрчлэн 2-р армийн дарга, 3-р армийн дарга болон цагдаагийн ерөнхий командлагч зэрэг багтсан байна. Үүнээс гадна, Туркийн ерөнхийлөгч Эрдоганы цэргийн зөвлөх Али Яазичийг ч баривчилсан байна.

\Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе