|
|
||
Маерск болон Газрын дундад тэнгисийн ачаа тээврийн компаниас бүрдсэн Дэлхийн ачаа тээврийн холбоо- "2М холбоо"-оос Тяньжинь боомт- Европ чиглэлийн олон улсын чингэлэгт тээврийн 2 дахь шугамыг нээлээ. Энэ нь энэ жил Тяньжинь боомтод нээгдсэн 3 дахь шугам буюу "21-р зууны тэнгисийн торгоны зам"-ын шинэ салбар шугам, мөн тус боомтын олон улсын чингэлэгт тээврийн хамгийн том хөлөг онгоцны шугам юм.
Энэ шинэ шугам Тяньжинь боомтоос гарч, Өмнөд Солонгосын Пусан, Хятадын Шанхай, Малайзын Танжун Пелепас, Египетийн Суэц, Германы Бремен, Хамбург зэрэг боомтоор дамжин, хамгийн холдоо Европ тивийн Шведийн Готенбургт хүрнэ. Тус шугамаар 18-19 мянган ширхэг стандарт чингэлгийн ачаа тээврийн дэлхийн хамгийн том 12 хөлөг онгоцыг долоо хоногийн ээлжтэй ажиллуулна. 21 мянга гаруй ширхэг стандарт чингэлэг ачих чадалтай эдгээр хөлөг онгоцны боомтоор орох гарах ачаа тээврийн хэмжээ 5000 орчим чингэлэг байх болно.
\Ц\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |