|
|
||
Хятадын АЧА саяхан H-6K-г оролцуулсан агаарын цэргийн хүчнийг Өмнөд Хятадын тэнгисийн агаарын хилд томилон эргүүл хийж эхэлсэн. Хятадын агаарын цэрэг эх орныхоо бүрэн эрх, аюулгүй байдал, тэнгис далайн ашиг сонирхол, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хэлбэрэлтгүй хамгаалж, төрөл бүрийн өрсөлдөөн сорилтыг зохицуулах болно гэж Хятадын Агаарын цэргийн хэвлэлийн төлөөлөгч Шэнь Жинькэ 18-нд хэллээ.
Тэрээр танилцуулахдаа: Энэ удаад тогтмол хугацаатай эргүүл хийж байгаа бөгөөд Н-6К бөмбөгдөгч нисэх онгоц болон сөнөөгч нисэх онгоц, тагнуулын онгоц, цэнэглэгч онгоц зэргийг томилсон. Агаарын цэргийн эргүүлийн ажиллагаа нь хойшид байнгын чанартай явагдах болно гэжээ.
\Д.Хүчитбаатар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |