|
|
||
Олон улсын валютын сан 19-нд энэ он ирэх жилийн дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилгааг дахин бууруулсан байна. Их Британийн Европын холбооноос тусгаарлах тухай санал хураалт тогтворгүй хүчин зүйл бий болгож, дэлхийн эдийн засгийн буурах эрсдэлийг нэмэгдүүлсэн гэж үзжээ.
ОУВС мөн өдөр нийтэлсэн "Дэлхийн эдийн засгийн төсөөллийн тайлан"-даа энэ он ирэх оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурдыг тус тус 3.1, 3.4 хувь байна гэж төсөөлж, энэ нь 4-р сарын төсөөллөөс 0.1 нэгжээр буурсан байна. Тайланд: Их Британийн Европын холбооноос тусгаарлах тухай санал хураалт зэргийн нөлөөнөөс хөгжингүй эдийн засгийн хэтийн төлөв муудаж, шинэ тулгар хөгжиж буй эдийн засаг, хөгжиж буй орнуудын эдийн засгийн хэтийн төлөв тогтвортой байна гэжээ.
Хөгжингүй эдийн засгийн цогцын энэ он ирэх жилийн эдийн засгийн өсөлт 1.8 хувь буюу 4-р сарын төсөөлж байснаас 0.1 нэгж, 0.2 нэгжээр буурсан байна. ОУВС АНУ-ын энэ оны эдийн засгийн өсөлтийн урьдчилгааг 0.2 нэгжээр бууруулж 2.2 хувь болгосон байна, харин ирэх оны өсөлт 2.5 хувь болтол нэмэгдэх төлөвтэй байна гэж төсөөлжээ. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |