• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын түүхий материалын экспортод тавих хязгаарлалтаа нэмэгдүүлж байна

CRI       (GMT+08:00) 2016-07-20 15:42:08

АНУ-ын худалдааны төлөөлөгчийн тамгын газраас Хятадын түүхий материалын экспортод хязгаарлалт тавихаа мэдүүлээд байгаа заргын жагсаалтаа өргөтгөхөөр АНУ Дэлхийн худалдааны байгууллагад хүсэлт гаргаад байна гэж мэдээллээ.


Энэ сарын 13-нд АНУ Дэлхийн худалдааны байгууллагад зарга мэдүүлж, Хятадын сурьма, кобальт, зэс зэрэг 9 төрлийн түүх материалд экспортын татвар ноогдуулж байгаа нь Хятад улс ДХБ-д элсэн орох үеийн амлалттай нь нийцэхгүй байна гээд Хятадын талтай ДХБ-ын маргааныг зохицуулах механизмын хүрээнд зөвшилцөх шаардлага тавьсан байна. Энэ удаагийн өргөтгөсөн жагсаалтад сурьма, индий, магнийн исэл, тальк, тугалга зэрэгт хэрэгжүүлсэн экспортын квот байгаа юм байна.

АНУ-ын худалдааны төлөөлөгчийн тамгын газраас мэдэгдэхдээ, эдгээр түүхий материал бол АНУ-ын сансар, авто машин, электрон зэрэг аж үйлдвэр нь нэмүү өртөг өндөртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэрэглэх чухал түүхий материал болно. Хятад улсын экспортод тавьж байгаа хязгаарлалт нь АНУ-ын холбогдох аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн өртгийг нэмэгдүүлж, Хятадын аж үйлдвэрийг шударга бус өрсөлдөөний давуу байдалтай болгож байна гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе