• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шинэ тулгар хөгжиж байгаа зах зээлийн улс орнуудын эдийн засгийн хөгжилд тус дэм үзүүлнэ

CRI       (GMT+08:00) 2016-07-21 16:18:55

БРИКС-ийн орнуудын хөгжлийн шинэ банкны зөвлөлийн жил тутмын анхны хурал 20-нд Шанхайд болж, тус хурлын нээлтэнд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Жан Гаоли илтгэл тавилаа. Хөгжлийн шинэ банкны зөвлөлийн гишүүд, болон бусад төлөөлөл, холбогдох олон улсын байгууллагын төлөөлөгчид хуралд оролцсон юм. Тус хурлаас БРИКС-ийн орнуудын хөгжлийн шинэ банкны нэг жилийн ажлыг дүгнэж, шинэ тулгар хөгжиж байгаа зах зээлийн улс орнуудын эдийн засгийн хөгжилд чухал өгөөжтэй байсныг нь үнэлээд, тус банкинд тулгарч байгаа өрсөлдөөн сорилтыг ч зааж гаргалаа.

БРИКС-ийн орнуудын хөгжлийн шинэ банк өнгөрсөн оны 7-р сарын 21-нд Хятад, Орос, Бразил, Энэтхэг, Өмнөд Африк зэрэг таван орон санаачлан байгуулсан юм. Төв нь Шанхайд байрладаг. Энэ бол шинэ тулгар хөгжиж байгаа зах зээлийн орнуудын түүхэнд өөрсдөө бие дааж байгуулсан, мөн өөрсдөө удирдаж байгаа анхны олон улсын банк юм. БРИКС-ийн орнуудын хөгжлийн шинэ банк байгуулагдсан нэг жилийн хугацаанд, тодорхой ололт амжилттай ажиллажээ. Энэ оны 4-р сард тус банкнаас зээлийн анхны төслүүдийг гаргаж, нийт 811 сая ам доллароор Хятад, Энэтхэг, Бразил, Өмнөд Африкийн бохирдолгүй эрчим хүчний төслүүдийг санхүүжүүлсэн юм. 7-р сарын 18-нд, тус банкнаас Шанхайд анхны өрийн тэмдэгтийг тарааж, юаниар тооцоолоод ногоон хөгжлийн салбарт гурван тэрбум юаний өрийн тэмдэгт тараажээ.

БРИКС-ийн орнуудын хөгжлийн шинэ банкны зөвлөлийн жил тутмын анхны хурал дээр, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Жан Гаоли илтгэл тавьж, хөгжлийн шинэ банк БРИКС-ийн орнууд, бусад хөгжиж байгаа орнуудын дэд бүтцийн байгуулалт, тогтвортой хөгжлийг дорвитой дэмжиж, бүс нутаг тэрчлэн бүх дэлхийн олон талт хөгжлийн байгууллагад үр ашигтай хувь нэмэр үзүүлснийг онцлон үнэлсэн юм.

Жан Гаоли хэлэхдээ, Нэгд, БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны шинэ орон зайг бүх хүчээр тэлж, худалдааг холбох, аж үйлдвэрээр харилцан нөхөрлөж, эдийн засгийн харилцан тус дөхөм үзүүлэхийг дэмжилээ. Хоёрт, дэлхийн хамтын хөгжлийн шинэ тавцанг байгуулж, дэлхийн болон бүс нутгийн аж үйлдвэрийн гинжин холбоосыг уялдуулахыг нэмэгдүүллээ. Гуравт, тал бүрийн хамтын ажиллагааны түншийн харилцааны шинэ байдлыг бий болгон, олон талаар хөгжүүлэх байгууллагын цогц бодлогыг нэмэгдүүллээ. Дөрөвт, хөгжлийн хөрөнгө хуримтлуулах шинэ загварыг бий болгож, нийгмийн хөрөнгийн дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийхийг нэмэгдүүлжээ. Тавд, дэлхийн эдийн засгийн удирдлагын шинэ дэглэмийг боловсронгуй болгож, БРИКС-ийн орнууд болон хөгжиж байгаа орнуудын дэлхийн эдийн засгийн удирдлагын систем дэх байр суурь үйлдлийг дээшлүүлжээ" гэжээ.

БРИКС-ийн орнуудын Хөгжлийн шинэ банк үүнээс өмнө ирээдүйн 5 жилийн стратегид мэдээлснээс үзвэл, 2016 он, 2017 оны бэлтгэл үе, зээлийн төсөл болон зээлийг дэмжих шаардлагыг үндэслэн БРИКС-ийн орнуудын Хөгжлийн шинэ банк нийт 10 тэрбум юанийн бонд тараах төлөвлөгөө боловсруулаад байна.

БРИКС-ийн орнуудын Хөгжлийн шинэ банкны Хятадын талын зөвлөлийн дарга, Хятадын Сангийн яамны сайд Лөү Живий, хөрөнгө хуримтлуулах сувгийг өргөтгөхийг чухалчилсан байна. Тэрээр хэлэхдээ, "Сүүлийн жилүүдэд дэлхийн хөрөнгийн зах зээл донсолгоотой байж, хөгжиж байгаа орнуудын гадаад хөрөнгийг ашиглахад багагүй хүндрэл учруулсан байна. Хөгжлийн шинэ банк идэвхтэй ажиллаж, гишүүн орнуудад эх үүсвэр тогтвортой, өөрийн өртөг хямд хөрөнгө хуримтлуулах замыг олохын зэрэгцээ засгийн газрын чанартай банк санхүүгийн байгууллага, арилжааны банк, даатгал сан, хувийн салбар зэргийн оролцоог дайчлан дэд бүтцийн барилга байгуулалтад идэвхтэй хөрөнгө оруулах, хамтын ажиллагааны түншийн харилцааны хэлбэрээр гишүүн орнуудын эдийн засаг нийгмийн тогтвортой хөгжилд тус дөхөм үзүүлэх болно" гэжээ.

2015 онд, Хятадын эдийн засгийн хөгжил 6.9 хувьд хүрч хөгжсөн бол Энэтхэгийн ДНБ-ний өсөлтийн хурд 7.3 хувь, Өмнөд Африкийн эдийн засгийн өсөлтийн хурд 2 хувь, Бразил болон Оросын эдийн засаг уналтад орж, ДНБ-ний өсөлтийн хурд нь бүгд 3 хувиас бага болсон. БРИКС-ийн орнуудын Хөгжлийн шинэ банкны захирал К.В.Камат хэлэхдээ, дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд удааширч, олон улсын итгэмжийн зэрэглэлийн систем нь хөрөнгийн босголтод хүндрэл учруулж байгаа зэрэг нь тус банкны хөгжилд учирч байгаа бэрхшээл болж байна" гэжээ.

Юуны өмнө, дэлхийн эдийн засгийн хөгжилд хүндрэл бий болж, урьдчилсан таамаглал унасаар байна. Гадаад дотоодын хүчин зүйлээс шалтгаалан зарим гишүүн орнууд бэрхшээлтэй сонголт хийх хэрэгтэй болоод байна. Тухайлбал, дэлхийн чанартай эрсдэлээс залхах нь олширч, БРИКС-ийн Хөгжлийн шинэ банкийг оролцуулсан олон талт байгууллагын хөрөнгийн босголтын эрэлт шаардлага нэмэгдсээр байна. Эдгээр эрэлт шаардлагыг хангахын тулд, БРИКС-ийн орнуудын Хөгжлийн шинэ банк тохиромжтой үед няхуур хандаж хөрөнгө босгох хэрэгтэй болоод байна. Гэвч одоогоор хэрэгжүүлж байгаа олон улсын итгэмжийн зэрэглэлийн систем нь БРИКС-ийн орнуудын Хөгжлийн шинэ банк зэрэг хөгжиж буй орнуудын банк санхүүгийн байгууллагын хөрөнгийн босголтод хүндрэл учруулж байна, тиймээс бид эдгээр үнэлгээний байгууллагатай зөвшилцөх хэрэгтэй болоод байна" гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе