• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

400 жилийн түүхтэй ханын зургийг засч сэлбэж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-07-22 11:12:53

Бээжин хот 2022 оны Өвлийн олимпийг зохион байгуулах эрхийг авсны дараа Бээжингийн Яньчин дүүргийн эртний ханын зургийг сэргээн засах ажил ч эхэлсэн байна. Энэ жил Яньчин дүүргийн есөн ханын зургийг сэргээн засаж байгаагаас Жаншань-Ин суурины Үли-Ин тосгоны ханын зураг цар хэмжээгээр нэлээд том, сэргээн засахад ч бэрхшээлтэй юм. 400 жилийн түүхтэй Лусын хааны сүмийн дотор ханан дах зургийг засаж сэргээхдээ анх удаа хэрчиж авах аргыг ашиглажээ.

Лусын хааны сүмийн хойд ханан дах зураг нийтдээ 30 гаруй квадрат метр бөгөөд сэргээн засварлахдаа 5-6 хэсэгт хувааж зүсэлт хийж байгаа юм байна. Зүсэлт хийх үедээ хүний нүүр царай, хувцас заслын хэсгээс аль болох зайлсхийхийг хичээсэн юм. Зүсэх багажийг туршлага сайтай, тусгай дадлагажсан ажилтан гүйцэтгэж байна. Бүх ажлыг дуустал 1 сар орчим хугацаа зарцуулна. Ханан зургийг хананаас бүрмөсөн салгасны дараа шууд лабораторид шилжүүлэн, цэвэрлэж, сэлбэн зурах зэрэг ажлыг гүйцэтгэнэ. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе